ЦАГ АГААР: Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Aдмин / Орон нутаг

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 23-наас 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2025 оны аравдугаарр сарын 23-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6...-11 градус.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -11 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.