ВАШИНГТОН ХОТОД БОЛЖ БУЙ БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ЧУУЛГАНД БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР ОРОЛЦОЖ БАЙНА
Олон улсын байгаль хамгаалах бүлгийн түншлэл, хөрөнгө оруулалтын чуулган АНУ-ын Вашингтон хотноо /2025.10.27/ эхэллээ. Хоёр жил тутам болдог энэхүү чуулган парламентын бүлгүүдийн төлөөллийн хэлэлцүүлгээр нээлтээ хийлээ.
Чуулганы хүрээнд тус бүлэгтэй хамтран ажилладаг 19 орны шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцож байгаа бөгөөд манай улсаас БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл болон албаны хүмүүс оролцож байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Б.Батбаатар Монгол Улсын байгаль хамгааллын чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж, ирэх оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын зүгээс цөлжилттэй тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай орны хувьд ус–ой–газар гэсэн гурвалсан уялдаатай, үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Энэхүү арга хэмжээ нь байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн түншлэл, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.







































































Р.Болд: Генерал хүн нэн тэргүүнд төрөө дээдлэх учиртай
Есдүгээр сард Монголд 73 мянган жуулчин ирж, өмнөх оны мөн үеэс 15 мянгаар буурчээ
Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны тов
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ