Д.Амарбаясгаланг их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзжээ
Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий өнөөдөр цаг үеийн асуудлаар тайлбар хийлээ. Тодруулбал тэрээр "Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяр нийгмийн сүлжээнд Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй гэж бичсэн байна. Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрийн нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, мөн улс төрийн нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлсэн байна.
Прокуророос хэргийг хянаад, өнгөрсөн долоо хоногт мөрдөгчийн гаргасан санал үндэслэлтэй гэж үзэн, гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиудаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.
Одоогоор уг хэргээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн байна.





























































Сэтгэгдэл
Зочин [202.126.91.20] 2025-10-31 11:21:17
Судлаач Ганаа ахын нийтлэлийг олж уншвал яагаад ингээд байгааг олж харна.
зочин [66.181.184.9] 2025-10-29 14:35:38
Дарга сайд нарын аль үгс нь үнэн бэ? Үнэхээр тийм үү? үгүй юу? эсвэл хэлмэгдүүлэлт үү? Яагаад хууль зүйн сайдыг учиргүй хурдан сольсон бэ? Дарга сайд нар, эрх баригчид сандал суудлын хэрүүл хийсээр... Иргэд ажилгүй, орлогогүй, ядуу, дорой, идэх хоол хүнсгүй, өвчтэй, түлээ түлшгүй даарсаар, шатахуунгүй, эрчим хүчгүй болох нь олонтаа, халамж шүтсэн амьдралтай, архин далайд живсэн байсан уу? Хүн амын 1/3 нь ядуу гэж статистикийн албан ёсны мэдээ гарсан биз дээ? Сайн сайхан болно гэдэг үлгэр, тархи угаалт сонссоор 100 гаруй жил болчихов уу?
Зочин [66.181.166.36] 2025-10-29 12:20:04
харах царайны л бирд
Зочин [66.181.168.82] 2025-10-29 10:39:42
үнэн төрх нь илчлэгдлээ дээ
Ногоон автобус [59.153.115.191] 2025-10-28 08:17:35
Ногоон автобусны гол толгойлогч нь.!!! гар хөл нь Сүхбаатар Сумьяабазар 2 Су Сү 2 нь
Зочин [223.72.118.35] 2025-10-28 00:41:46
Захиалга шүү дээ.
Зочин [66.181.189.97] 2025-10-27 20:31:41
Амарбаясгалан сайн галчын хоронд хордчихлоо.
Монгол [66.181.185.208] 2025-10-27 18:15:56
Амарбаясгалаан чи хэрэг хийгээгүйгээ нотлоод ирнэ гэсэн, одоо нотлоод ирвэл тань Занданшатар будаа,
Z [202.126.89.157] 2025-10-27 18:11:09
Хайран сайхан нутаг ус,аав ээж,хань үр хүүхдийн нэр төр....Абаясгалан өлөн бирд бж дээ
НИЙТЭЭРЭЭ [66.181.188.199] 2025-10-27 17:05:20
НҮДНИЙ БУЛАЙ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВДЭЭ
Зочин [202.9.40.205] 2025-10-27 13:37:39
Захиалгар хэлмэгдүүлж болохгүй