Ө.Шижир: Хүүхдийн мөнгө хасна гэнэ үү, харин ч нэмэх ёстой
Эмч, багш нарын цалин тэтгэврийг нэмэхтэй холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хасах санал гарсан талаар УИХ-ын гишүүд ярьсан билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир "МАН-хан галзуурсан байх, бүүр галзуурсан байх. Эд нар эрүүл ухаанаа алдсан. 3н сонгууль дараалж эрх барьсан учир. Эхлээд ахмадын тэтгэвэрт гарах тэтгэмжийг хасна гэсэн. Дараа нь хүүхдийн мөнгө хасна гэв. Гэтэл зөвхөн он дамжиж төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөв 805 тэрбум. Энэ бол МАН-н сайд нарын авилгал шүү дээ. Эцэстээ хүүхдийн мөнгө хасна гэнэ үү, хүүхдийн мөнгө бол халамж биш, хүн ам зүйн бодлого. Тийм учир харин ч нэмэх ёстой.
Хүн ам зүйн бодлого шүү дээ.Төсөвт өртөгөө нэмж авилгал авдагаа больчих. Тгд л ахмадын тэтгэвэр тэтгэмж, эмч багш, төрийн тусгай албан хаагчдын цалин нэмэх ямар ч асуудалгүй" гэв

































































Сэтгэгдэл
Зочин тэтгэвэр [66.181.182.83] 2025-10-30 21:59:31
Хүүхдийн мөнгийг хасах тухай бодох ч хэрэггүй. Харин Яамдын тоог цөөлөх хэрэгтэй. 1. Хүнс, Хөдөө аж ахуй , Байгаль орчны яам , 2. Аж үйлдвэр, худалдааны яам , 3. Санхүү, эдийн засгийн яам гэх мэтээр шинэ бүтцээр бодлого , ажлын уялдаа, ачаалалыг сайжруулан орон тоог цомтгох боломж байх юм даа.
Зочин [59.153.115.35] 2025-10-28 17:34:59
poprooo shaaa.
Иргэн [202.70.34.70] 2025-10-28 17:31:59
Чиний хүүхэд, Женкогийн хүүхэд, амарбаясгалангийн хүүхэд, Сү Батболдын хүүхэд, Номтойбаярын хүүхэд.....-д бол хэрэггүй, харин тэр мөнгөөр нь зам барилга, метро, нефтийн үйлдвэр барихад хөрөнгө оруулах хэрэгтэй гэж бодож байна, Ирээдүйд хүүхдүүдийн чинь хүүхдүүдэд ч хэрэг болно. Харин Баян хошууны Балдан өвөөгийн ач зээ, Долоон буудлын Должингийн хүүхдүүдэд бол зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр ямар ч юмыг хавтгайруулж, худлаа попорч болохгүй.