Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас Ажлын хэсэг байгууллаа

Aдмин / Улстөр

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.10.28/ боллоо. Хурлын талаар намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар мэдээлэл өглөө.

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэлдээ “Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг ярилцлаа.

Ерөнхий сайд Удирдах зөвлөлийн хуралдаанд шатахууны хомстол, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.

Мөн намын дотоод улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж, намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллах бөгөөд 16 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ аравдугаар сарын 30-ныг хүртэл Ажлын хэсгийн бүрэлдэхүүн намын эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр санал дүгнэлт боловсруулан, холбогдох бүх талуудтай уулзалт хэлэлцээр зохион байгуулж, үр дүнг танилцуулна. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд болох намын XXXI Их хурлын бэлтгэл ажлыг хангах талаар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар санал солилцлоо" гэв.


Сэтгэгдэл

САНЖИЙН БАЯР, ЧИМЭДИЙН ХЯТАД ШЭЭС ХҮРЭЛБААТАР НАРТ [66.181.184.246] 2025-10-29 12:14:58

ЭВ НЭГДЭЛ БЭХЖҮҮЛЭХ НЭРИЙН ДОР ЭВЛЭРЭЛ ГЭСЭН ХООСОН ЧАЛЧИЖ ХУЛГАЙЧ С.БАЯР, ХОТГОР ШАНАГЫН НҮҮРСНИЙ ОРДЫН ХУЛГАЙЧ ХОШНОГО ХҮРЭЛБАТАР НАР ХУЛГАЙГАА НУУЖ МАРТАГНУУЛАХ БУЗАР ҮЙЛДЭЛ ХИЙХ ГЭЖ БУЙ. ТА 2 ШИГ ХУЛГАЙЧ ЭВ НЭГДЭЛ ЯРИХ НЬ ӨНӨРСӨН. ХУЛГАЙЛСАН ХӨРНӨГӨӨ ХӨЕӨЛӨӨД ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХУВААЖ ОРОНДОО ЦУСЛААД ҮХЭХ ӨДРӨӨ ХҮЛЭЭ ОРЧЛОНГИЙН БУЗРУУД


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.