Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй ажлын хэсэгт хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр ийнхүү ажлын хэсэг байгууллаа. Тусгай ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гээд холбогдох төрийн байгууллагуудыг оруулжээ.

Энэхүү Тусгай ажлын хэсэг авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж, батлуулах талаар санал дүгнэлт гаргах юм. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийг төслийг боловсруулж, батлуулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийнхэнд үүрэг болгов. Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, аливаа гэрээ хэлцэл ил тод, нээлттэй байх зарчмаар болзошгүй хулгайгаас урьдчилан сэргийлж, олон нийтийн хяналт бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэв.

Олон нийтийн өмчийг хамгаалж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Тиймээс ч цаашид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. “Монгол шуудан” компанийн 34 хувийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээр үр ашиг нь 10 дахин нэмэгдснийг онцлоод, нээлттэй, хариуцлагатай ажиллах чиглэлд төрийн өмчит компаниудын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэйг дурдлаа. Төрийн албаны бүх шатанд хулгайг үл тэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж, олон жил яригдсан баялгийн хулгай, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд дээр бодитой үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэгт үүрэг болголоо.


Сэтгэгдэл

зочин [103.57.93.119] 2025-10-30 14:42:44

Эрх баригч МАН өөрсдийгөө, төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хулгайч гэж өдөр бүр зарлаад, тэмцэнэ гээд байгааг ойлгохгүй юм аа. У.Хүрэлсүх гуай Н.Энхбаяр гуайн эсрэг тэмцээд хөх билүү ноосондуу зүйлээр толгойгоо ороочихоод л дуурийн театрын орчмоос бусад залуустай мотоциклтэй хойш давхиад байсан уу? Н.Энхбаяр гуайг СБ хэвлэлийн үйлдвэр, ган бөмбөлөг, зочид буудал гээд л шоронд хүртэл хорьсон уу? У,Хүрэлсүх гуай, Г.Занданшатар гуай нар гадаадад казино тоглосон ч билүү? хадгаламж банкийг дампууруулсан ч билүү? С.Баяр гуай 5-6 залуугийн аийг авсан 7-р сарын 1-нд хамаатай юу? М.Энхболд гуайг 60 тэрбум төгрөгийн асуудал гээд л огцруулаад байсан уу? Ж.Эрдэнэбат гуайг юунаас ч билүү болоод огцруулаад 1,5 жил бараг шоронд суулгачихсан уу? МАН-ын дотоод зөрчлүүд одоо ч үргэлжилсээр байна уу? Хүн амынх нь 1/3 нь ядуу болчихсон ард түмнийхээ төлөө үнэхээр чин сэтгэлээсээ, хоёргүй сэтгэлээр, шударга ажиллаж иргэдээ сайн сайхан, баян тансаг, эрүүл саруул, аюулгүй эрсдэлгүй орчинд амьдруулаасай

Иргэн [66.181.187.183] 2025-10-29 21:52:13

Ийм ажлын комисс олон гарч байсан зарим үйлдвэрийг эзлээд тэтгэвэрийн зээл гэгч хэдэн хүний өмнөөс мөнгө өгё одоо тэр үйлдвэр өрөнд баригдсан байна.Төрийн мөнгөний бодлогоо тогтолцоогоор нь өөрчил.Яамдын тоог 9 болго.14000 дарга нарыг цөөл гэсэн чинь хийгдээгүй хэдэн мэргэжилтэнг дөнгөж яриад байж байна.

Зочин [46.135.26.83] 2025-10-29 20:37:58

Поп Занданшатар наад хулгайч нар чинь өөрсдийгөө шалгах юмуу

Иргэн [66.181.179.116] 2025-10-29 17:37:36

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг яагаад их хурлаар оруулахгүй байна?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.