Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг шүүмжилжээ. Тэрбээр өөрийн Telegram сувагт бичихдээ, Барууныхан Украинд илүү их мөнгө зарцуулах тусам “Орос улам их газар нутгаа буцаан авах” бөгөөд “Киевийн дэглэмийн хувьд бүх зүйл улам дордож төгсөнө” хэмээн мэдэгдсэн байна.
Медведев Украины эрх баригчдыг “цусанд шунасан Киевийн алиа салбадайнууд” хэмээн нэрлэж, сүүлийн жилүүдэд тэд Баруунаас олсон тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгийг үрэн таран хийсэн гэж буруутгав.
“Баруун ертөнц эдгээр цусанд шунасан Киевийн алиа салбадайн дэглэмийг дэмжихэд илүү их мөнгө зарцуулах тусам, тэдний хувь заяа төдий чинээ муудаж, эцэст нь илүү их газар Оросын мэдэлд эргэн ирнэ” гэж тэр онцолсон байна.
Х.Цэцэнноров

































































Сэтгэгдэл
Алдар [124.158.106.58] 2025-11-06 19:23:02
Яг үнэндээ путин тэнэг дайн эхлүүлчихээд зогсоож чадахгүй, ялж дийлж чадахгүй. Худал хуурмаг, айдсаар ард түмнээ удирдах гэж оролдвол сүйрдэг тавилантай. Сайхан орос орныг тэнэг путин дуусгаж байна даа.
зочин [66.181.182.33] 2025-11-05 13:56:47
Юуны төлөө, яах гэж 1,14 сая /эх үүсвэр нь UK/ оросын иргэд амь насаа энэ дайнд алдсан бэ? оросын жилийн төсвийн 40-50% нь дайнд зарцуулагдаад байгаа гэсэн үү? Яагаад оросын ард түмэн ингэж ядарч, хэцүү амьдрах ёстой юм бэ? Энэ дайнаа зогсоогоосой.
Зочин [66.181.190.82] 2025-11-04 17:55:26
ЭНЭ МЕДВЕДЕВ ГЭДЭГ ҮНЭХЭЭР МАХЧИН КОММУНИСТУУДЫН БИЕЛСЭН СҮНС ЮМДАА. ЧИ МУУГАА ҮЗЭХ БОЛНО ОО ХЯДЛАГА ҮЙЛДСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ
Зочин [66.181.180.146] 2025-11-04 17:25:00
Энэ юу гэх нь хэнд ч хамаагүй. Нөгөө Оросын бүслэлт гээд байсан юм нь сэт зохиулаад тарж бутраад, Украйнууд оросуудыгаа хэсэг хэсэгээр нь түүж устгаж байгаа гэж байна. Угаасаа хуурамч мэдээлэлээр оросуудыг хуураад цаг хожиж одоо дайрч байгаа л гэж байна даа хөөрхий.
Зочин [103.57.93.146] 2025-11-04 17:36:55
Ха ха ха л гэе дээ тэнэг чамд.
Зочин [202.9.46.26] 2025-11-04 16:56:54
True