"Шинэ тэнгэр газар" шашны гаж урсгалд автсан хүмүүс эрх чөлөөгөө бүрэн алддаг гэв

Aдмин / Нүүр

Христийн гаж урсгалд автсан талийгаач эмэгтэйн хүүхдүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: " Энэ шашны байгууллага нь Солонгос улсад “Шинчеонжи” буюу “Шинэ тэнгэр газар” гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад ч мөн адил энэ нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагч нь Солонгос улсын иргэн И Ман Хы юм. Солонгос улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 51 сая хүн амтай тус улсад 300 мянган дагагчтай, харин 3 сая хүн амтай Монгол Улсад 12 мянга орчим дагагчтай байдаг.

Сүмд шинээр хүн элсүүлэхдээ “хувь хүний хөгжлийн сургалт”, “Солонгосын виз гаргаж өгнө”, “сэтгэл заслын үнэгүй хөтөлбөр”, “гадаад хэлний үнэгүй сургалт” гэх мэт худал мэдээллээр хүмүүсийг хуурч элсүүлдэг.

Сургалтанд хамрагдсан хүмүүст Библийн сургалт явуулж, “Аха” тэмцээн зохион байгуулж, Библийн үг өгүүлбэр бүрийг задлан тайлбарлах хэлбэрээр хичээл заадаг. Энэ сургалтаар дамжуулан хүмүүст итгэл үнэмшил суулгах, сэтгэлзүйн нөлөөлөл үзүүлэх цогц үйл ажиллагаа явуулдаг. Сургалт нь өглөө, өдөр, орой гэсэн гурван ээлжээр, долоо хоногийн долоон өдөр тасралтгүй явагддаг.

Библийг итгэж эхэлсэн хүмүүст дараагийн шатны буюу “Хөрсний 8 хичээл” гэсэн сургалтанд суухыг ятгадаг. Энэхүү хичээлд “бурхан удахгүй бууж ирнэ”, “дэлхийн сүйрэл ойртож байна”, “бурханы шүүлт эхэлж байна” гэх мэт айдас төрүүлэх агуулгаар итгэгчдийг нөлөөлдөг. Тэд “манай сүмийн хүмүүс хэзээ ч үхэхгүй, хамгийн бага нь 600 жил амьдарна, мөнх амьдарна” гэх мэт худал зүйл хэлдэг.

Мөн “манай сургалтанд хамрагдвал дэлхийн Харвардын их сургуульд сурахтай дүйцэхүйц мэдлэг олж авна”, “манай сертификатыг үзүүлбэл дэлхийн хаана ч асуудалгүй ажилд авна” гэх мэтээр итгүүлдэг. “Дэлхий сүйрэх тэр мөчид бурхан та нарыг аврана, авралд багтаагүй хүмүүс Монголын том том дарга нар авралд багтахгүй учир алт мөнгө эд баялгаа барин та нараас өвдөг сөгдөн гуйх болно харин та нар цагаан хувцастай ариун хүмүүс болно” гэх мэт худал суртал ухуулга явуулдаг. Харин сургалтаас гарахыг хүссэн хүмүүст “чи нэгэнт энэ хичээлийг үзчихээд гарах юм бол тамд унана, зөвхөн чи биш үр удам чинь ч бас тамд унана. Яагаад гэвэл чи бурханы үгийг сонссон мөртлөө үл тоосон, тиймээс бурхан чамайг аврахгүй” гэж айлган сүрдүүлдэг. Сургалт өглөөний 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл өдөр бүр явагддаг. Хурлын үеэр пастор буюу “лидер” нь “би өмнө нь энэ сүмд итгэдэггүй, бүр тэднийг цагдаад өгдөг байсан, гэтэл тэд намайг авралд оруулсан, гадуур яригдаж буй бүх зүйл бол Сатаны явуулга, худал зүйл” гэх мэтээр хүмүүст итгэл төрүүлэх үг ярьдаг.

Энэ сүмд орсон хүмүүс эдийн засгийн хувьд ч, шашин шүтэх эс шүтэх эрх чөлөөгөөрөө ч хязгаарлагддаг. “Бурханы талаар муу юм ярьж, муу зүйл бодож болохгүй” гэж дарамталдаг. Өргөл барьц өгөхдөө орлогынхоо 10 хувийг өгдөг бөгөөд “хэрэв та бурхан руу хуурамч сэтгэлээр хандвал бурхан таныг хуурна, тиймээс өргөлөө байнга өгч бай” гэж дарамталдаг.

Энэхүү байгууллага нь үнэн хэрэгтээ шашны нэрийн дор мөнгө угаах, хүмүүсийн итгэл үнэмшлийг ашиглах үйл ажиллагаа явуулдаг газар юм. Сүмийн байгууллага гаднаа хаягтай, тодорхой мэдээлэлтэй байдаг ч "Шинэ тэнгэр газар" бол ямар ч хаяггүй, хүмүүс нь цуглах юм бол дотроос нь хаалгаа түгчихдэг. Ямар нэгэн асуудал гарвал шууд зугтахаар. Сүмдээ элсүүлэхдээ итгэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг авдаг. Үүнд орлогын эх үүсвэр, зээлийн мэдээлэл, ар гэрийн мэдээлэл гэх мэт хувийн мэдээлэл байдаг. Ар гэрийнхнийг нь үргэлж нэгдэхийг ятгаж итгэх, эс итгэх эрхэд халддаг. Өдөр бүр 06:00-00:00 цаг хүртэл хаагуур юу хийж яваа нь мэдэгдэхгүй алга болдог. Өргөл барьц гэж сар болгон авдаг. Дунджаар 12 мянган иргэн байдаг. Манай ээж гэхэд л сард 70 мянган төгрөгийн өргөл өгдөг гэж байсан. Хохирогч эмэгтэйн нөхөр сард 130 мянган төгрөг өгдөг гэсэн. Хохирогчдын групп бий.

Энэ групп-д байгаа хүмүүс дандаа нэрээ нууцалж бичдэг. Учир нь бүгд айдастай байгаа. Ар гэр, хамаатан садан, зээлийн мэдээлэл гээд бүгд бий. Яагаад хувийн мэдээллээ өгсөн юм бэ гэхээр угийн мод гэдэг шиг агийн мод болгож хамгаалалтдаа авдаг гэсэн гэж тайлбарладаг.

Өнөөдөр хамт хэвлэлийн бага хурал зарласан ч ирэхээ больсон нэг эгчийн ээж нь 70 настай. Нэг итгэгчээ татаж оруулаагүйгээс болж ээжийнх нь зүрх муудаж эмнэлэгт хэвтсэн гэсэн. Тиймээс ирж чадаагүй. "Та нар бурхнаа хуурах юм бол бурхан таныг хуурна" гэж номлодог. Сүмд итгэдэггүй хүн бүрийг сатан гэж ойлгуулдаг. Та яагаад өргөлөө өгөхгүй байна гэж үргэлж дарамталдаг. Итгэгчид 900 насална. Хүүхдүүдээ хамгаалалтад авахгүй бол сатан болно. Та нар заавал нэгдэх ёстой гэдэг. Өнөөдөр ээжийнх нь ажил бүтсэн бурхан надад тусаллаа. Өнөөдөр бурхан надад тусалсангүй, чиний дотор долоон сатан байна гэх мэтээр ярьдаг. Миний ээж биднийг хүүхдээ биш зүгээр л сатан гэж хардаг болсон. Залуучуудыг Америк явах шаардлагагүй. Манайд сурах юм бол бараг л Харвардын дипломтой болсон гэсэн үг гэж ятгаж оруулсан байдаг. "Шинэ тэнгэр газар" гэдэг газарт маш олон хохирогч бий." гэв.


Сэтгэгдэл

Золоо [38.42.8.157] 2025-11-08 21:46:48

Ийм юмнд хууртаж эргүүтдэгээ болиоч Нутаг ус Хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөхөд л болно шүү дээ. Өөр юм шүтэж яадаг юм бэ

Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх [103.57.93.187] 2025-11-06 21:36:12

Бүрэн төлөвшиж ч амжаагүй 10 жилийн сурагч, оюутан залуус ер нь харсан болгоноо очиж ээрч муураад татаж чангаагаад явуулдаггүй хэдэн эгч нар сансар жуков хавиар дүүрэн байдаг байсан чинь сүүлийн үед залуу бүсгүйчүүд хүртэл элсэж ороод тархиа угаалгачихсан таарсан хүн бүрээсээ тэнгэр ээж ирсэн сонссон уу эдр гээд явуулахаа больжээ

Bi [103.212.116.40] 2025-11-05 23:11:26

Талбай дээр салхилаад сууж байхад залуу хүмүүсийн дэргэд залуухан хүмүүс, настайхан хүмүүсийн дэргэд настай авгайчууд очоод хичээлд суучих гээд л янз бүрийн юм яриад ятгаад байдаг юм билээ

Zochin [202.9.47.50] 2025-11-05 21:25:24

Ene ali sum be. Zurag bnu pastoriinh ni.

Зочин [202.9.46.66] 2025-11-05 18:36:25

4-р дэлгүүрийн тэр хавьд бас баахан авгайчууд хүмүүсийг ятгаад яваад байна лээ. Сонирхохгүй байна аа гэчихвэл чирээд л явав гэж үү дээ хүмүүс минь.

Зочин [202.126.90.79] 2025-11-05 17:51:45

3.4хороолол И март ернь л энд тэнд ийм хүмүүс маш их явж бна шашины урсгал арай л их больчихиж саяхан ийм хүмүүс татаж чангаагаад оюутан сурагч хөгшин хүмүүсд эрүүл мэндийн зөвлөгөө өгнө Тэнгэр ээжтэйгээ холбогд гээд явуулахгүй бна үүн дээр даруй арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа Холбогдох газарнь арга хэмжээ авах бх гэж итгэж найдаж бна

Зочин [202.70.37.237] 2025-11-05 19:16:04

Vnen shvv bnga yvj bdg ym bnlee

Зочин [202.126.89.198] 2025-11-05 12:14:45

Энэ гаж урсгалыг даруй хаах хэрэгтэй хичээл бүрийн дараа зураг авдаг цаана нь гадаадын тагнуулын маш нууц алба байхыг хэн ч үгүйсгэхгүй. Хүмүүсийг хүлцэнгүй амьд ЗОМБИ болгох далд зорилготой.

Зочин [59.153.112.59] 2025-11-05 11:11:40

Коммунизм гээч авралгүй шашинаас салаад гаж шашинруу элсчихдэг донин народшдээ бас л

Зочин [203.23.199.179] 2025-11-06 11:19:12

Тэр чинь Мөхөж байсан Монголыг аварсан юм шүү дээ.

Зочин [192.82.92.153] 2025-11-05 09:27:03

Эх эцгээ өөрсдийн хайр халамжаас гадна орхиж сүм рүү алдчихаад одоо юундаа гонгиноод байгаан.тийм л хайртай байсан юм бол

Зочин [202.126.88.107] 2025-11-05 11:01:08

Юу гээд эргүүтээд байгаан бэ

Сайн уу [66.181.189.198] 2025-11-05 09:02:36

Энэ урсгал сүмийнхэн ид ковидийн үед Солонгостоо жинхэнэ тараасан нөхдүүд ш дээ тэргүүн нэртэй аав нь улсдаа 1 тэрбум вон хандивлан ард түмнээсээ уучлал хүсэж байсан ч удаатай. Итгэгч нар нь шинжилгээ өгөхгүй гэж гүрийсэнээр солонгосын өнцөг булан бүрт явж ковидийг тараах үйлсэд гар бие оролцсон балай нар ш дээ

Бат [150.228.177.106] 2025-11-05 08:45:35

эрхэм хүн таньд ямар нэгэн бурхан заавал хэрэгтэй байвал ээж,аавыгаа л бурхан гээд харчих.Эх орон маань,уул ус маань бидний шүтээн юм. А бас ажил,хөдөлмөрийг л шүт.Лам,бөө,пастор,нүдэнд харагдахгүй тэр бурхан гээч юм,эх оронгүй дүрвэгч далай лам гээч этгээд.....Та бидэнд эдний аль нь ч хэрэг болохгүй.Та зөвхөн өөртөө этгээд л зүтгээд байгаарай.

Зочин [202.70.36.37] 2025-11-07 13:42:07

яг

Зочин [59.153.85.137] 2025-11-07 12:01:32

Үнэн шүү

Зочин [103.168.34.10] 2025-11-04 23:47:48

Ийм гаж урсгалыг даруй хаагаач ээ

Зочин [66.181.180.242] 2025-11-04 20:38:26

хорооллын э мартын зүүн талд баахан авгайчууд хүмүүсийг ятгахд байдаг

1 [202.21.97.42] 2025-11-04 18:30:05

Үргэлжлүүлж тэмцээрэй. Заавал тэр сүмийн үйл ажиллагааг зогсоогоорой гэж гуйж байна

Батцэцэг [103.212.119.39] 2025-11-04 17:32:33

Хүнийг тархи сэтгэл санаагаар нь удирддаг буруу урсгалын худал хуурмагийн гаж ...Ээ Бүү үзэгд Монголчууд минь ухаараач Бусдыг бүү уруу татаарай! Хол яваарай! Эрх чөлөөгөө бүү хязгаарлуулаарай? Төр засгаас анхаарч хааж хөөж гаргах хэрэгтэй. Буруу замаар бүү ороорой! Сэрэмжлүүлэх ёстой шүү.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.