Г.Занданшатар: Өнгөрсөн 30 жилийн алдаа бол хөгжлийн бодлогын баримт бичгүүд хэрэгждэггүй байсан
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл", “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”,
“Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэхээр боловсруулж, энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүнг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулан тодорхойлжээ.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Өнгөрсөн 30 жилийн алдаа бол хөгжлийн бодлогын баримт бичгүүд хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгждэггүй, уриа лоозонгийн шинж чанартай, хэмжих боломжгүй байсныг хүлээн зөвшөөрөөд, ийм учраас Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн төлөвлөлтөд хэмжигдэхүйц зорилго, зорилтуудыг үе шаттайгаар, тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр тусгахаар тодорхойлсон.
Хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааг хүртэл тодорхойлоод шинжлэх ухааны үндэстэй байхаар заасан. Урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны хөгжлийн баримт бичиг буюу таван жилийн үндсэн чиглэл дээрээ үндэслээд аймаг, орон нутгийг хөгжүүлэх таван жилийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нэгдсэн бодлоготой болж байгаа юм.
Хуулийн дагуу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталж, үүний дагуу улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө батална. Жилийн төлөвлөгөө нь хэмжигдэхүйц байж, жилийн төлөвлөгөөндөө үндэслэж улсын төсөв батлах ёстой юм.
Улсын жилийн төлөвлөгөө нь таван жилийн үндсэн чиглэлтэйгээ уялдаж батлагдах ёстой атал мөрөөдлийн жагсаалт болгоод баталчихсан тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан. Тиймээс хаа хаанаа анхаарч, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх зарчмыг УИХ, Засгийн газрын бүх салбарын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай" гэв.






























































Сэтгэгдэл
Зочин [202.70.37.220] 2025-11-17 08:32:48
Юм хийчихээр царайтай хүн байна уу? Өөрсдөө дотор нь 30 жил болчихоод өнгөрсөн 30 жилийн алдаа энэ тэр гээд л. Тэгээд өндөр албан тушаал хашиж байсан.
Цаашдаа ч бүрэн хэрэгжихгүй ш дээ. [103.57.94.85] 2025-11-15 23:00:12
Гэнэн хонгор юм уу? Төслүүд зэрэмлэгдээд л хоцорно. Ямарч Ерөнхий сайд, ямарч Засгийн газар төслийг гүйцээж чадахгүй. Иймд үүнийг зүгээр л нэг мэдэгдэл, болсон зүйлийн хоосон гэрчлэлт л болж байна.
Зочин [103.229.123.143] 2025-11-15 09:01:50
ch ooroo 20 jil toriin ondor alband bgaa bizdee
Зочин [59.153.115.105] 2025-11-14 23:28:01
АНУ-ын гадаад бодлого нь бусад орны эдийн засгийг сүйрүүлэх юм. Төсвийг улайлгаж, төр засгийг маш их өрөнд оруулж, зардал их гаргадаг төрийн албан хаагчид нь АНУ-ын ноход юм.
зочин [59.153.115.62] 2025-11-14 20:19:24
өнгөрсөн 30 жилийн алдааг өөрсдөөсөө хайцгаа. Ухаантай хүн алдааг өөрөөсөө эхэлж хайдаг гэж бдаг шүү. 30 жил хулгай хийж түүнийг хамтран нууж бие биенээ дэмжиж бас бие биентэйгээ барьцаж уралдаж улаан цаймдаа гартлаа мөнгө идсээр ирснээ хүлээх зориг алга уу Согтуузандаан? Ийм сэтгэхүйтэй бж бас хулгай автлгатай тэмцэнэ гэвэл шал худлаа шүү.
Зочин [103.111.68.3] 2025-11-14 12:19:52
тэгээд хэрэжүүл худал шаасан псдакаа
иргэн [103.57.93.57] 2025-11-14 10:24:59
Гол нь 5 жилийн төлөвлөгөө гэж сонгуулийн давтамжаас өөр 2029 2030 огыг яриад өөрсдөө байхгүй үеийн мөрөөдлийн жагсаалт оруулж байгаад учир байна, 4 жилээр ялсан намуудын төлөвлөгөө байх нь бодитой доо,2030 2050 гэсэн төлөвлөгөөгөө хүчингүй болго Дампуу байна