УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв нэгдлийн уриалга гаргав
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр /2025.11.14/-ийн мэдээлэл хийв.
Парламентад сонгогдсон МАН-ын гишүүд хоёр хуваагдсан гэх ойлголт нийгэмд үүсээд буй. Иймд, бүлгийн гишүүд олон нийтэд хандаж мэдээлэл өглөө. МАН-ын 31 дэх Их хурал маргааш эхэлж, намын дүрмээ шинэчилж, МАН-ын намын даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Намынхаа их хурлын өмнө УИХ-д анх удаа сонгогдсон Улсын их хурлын 12 гишүүн өнөөдрөөс эхлэн МАН-ын хагарал, талцалд цэг тавих ёстой гэж үзээд эв нэгдлээ хангахаа илэрхийлж уриалга гаргаж буйгаа мэдэгдлээ. МАН ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж, эвлэлдэн нэгдэж, улс орон, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаагаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд илэрхийлсэн юм.






























































Сэтгэгдэл