ЧУУЛГАН: Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нар тангараг өргөлөө

Aдмин / Улстөр

НЭМЭЛТ:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Эдийн засаг, хөгжлийн сайдын, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсоныг баталгаажуулж тангараг өргөлөө.

ЧУУЛГАН: Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нараас асуулт асууж, хариулт авч байна

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэв.

Засгийн газраас дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ. УИХ-ын чуулганд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэхүү төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалтай танилцаж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас Ж.Энхбаярыг чөлөөлж Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшүүлж байгааг, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нэр дэвшүүлсэн болохоо танилцуулав. Сайдад нэр дэвшигч нарыг өчигдөр Ерөнхийлөгчид танилцуулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.


Сэтгэгдэл

Зочин [172.59.189.242] 2025-11-25 17:14:26

Энэ ждү-чин Энхбаярыг элдэв сан , мөнгө төгрөгнөөс хол байлгаач ээ … улай үзсэн чоно шиг хүн шт эд хөрөнгө мөнгө гэхээр !!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.