Ж.Энхбаяр: Төрийн захиргааны байгууллагуудыг шат дараатай хотоос гаргах нь зөв

Aдмин / Улстөр

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Их хурлаас шийдвэр гаргаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн. Үүний цаана маш том бодлогын асуудал бий.

Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хот хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг арилгах зорилт байсан. Дээрээс нь залуучуудыг орон нутагт амьдрах боломжийг бий болгох улмаар хотын төвлөрлийг бууруулах гол гарц гэж үзэж УИХ тогтоол гаргасан. Энэ ч утгаараа эхний үр дүн гарсан.

Дархан-Уул аймгийн ДНБ 1 их наядыг давсан. Хүн шилжин суурьших таатай бүс нутаг болсон. Цаашид төрийн захиргааны байгууллагуудыг шат дараатай хотоос гаргах нь зөв" гэв.


Сэтгэгдэл

Зочин тэтгэвэр [66.181.187.173] 2025-11-30 20:17:25

Яамдын тоогоо цөөлж 8-аас илүүгүй болгоооч дээ. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэр , худалдааны яам, Батлан хамгаалах яам, Санхүү, эдийн засгийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гадаад хэргийн яам , Хүн ам, хөдөлмөрийн яам, Хуульзүй, дотоод хэргийн яам г.мэтээр

зочин [66.181.189.86] 2025-11-30 15:02:02

Улсынхаа Нийслэлд Монголчууд өөрсдөө ажиллаж амьдрах эрхгүй юмуу? Тэгээд УБ-т хэн ажиллаж амьдрах юм бол оо?

Иргэн [192.82.92.42] 2025-11-27 22:53:54

Тарж биш тевлерч амьдрах нь ашигтай! Мунхаг терийн гай дуусахгуй, улс самарч дуусахнээ!!!

иргэн [66.181.171.252] 2025-11-28 09:54:27

Санаа нь ч уул нь зөв л дөө, даанч хэрэгжилт, үйл ажиллагаа нь ямархуу байна. Манай бол байгаль гайгүй сайхантай Дархан Сэлэнгэ, Эрдэнэт гуравтаа хуваагдаад төвлөрөх нь зөв шүү. Бас Хархорин гээд жижгэвтэр нийслэл хот байхад болох байх. Бонн гээд Германы нийслэл 200-300 мянган хүн амтай хот байсан. Манайх 100 мянган хүн амтай, соёл, шинжлэх ухаан, цахимжуулалтын төв хотоор Хархориныг сонгох боломжтой.

Зочин [66.181.183.238] 2025-11-27 22:02:17

Барна уу поп оо. Сайд хийгээд л байдаг . Ганц чадвартай нь юм шиг ман даа

Зочин [103.57.94.55] 2025-11-27 20:53:06

Шүлэгнүүд чинь юу хуцаад байгаан бэ зайлуул шувууд зайл эвсэл эндээ үлдээчдээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.