УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээрт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Бразил Улсын Белем хотноо гарын үсэг зурлаа.
Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөлийг төлөөлж, Байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны сайд Альберт Рости нар гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Амхерд 2024 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр бодитой хамтран ажиллахаар тохирсны дагуу талууд хамтын ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулан солилцож, яриа хэлэлцээг идэвхтэй явуулсан билээ.


.jpg)





































































Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан”
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав
Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо
Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Голомт банк “Монгол Улсын шилдэг дижитал банк”-аар дахин шалгарлаа