НАТО, ЕХ Оростой хийх дайнд бэлтгэж эхэлсэн гэв

Aдмин / Гадаад мэдээ

Брюссельд суугаа ОХУ-ын элчин сайд Денис Гончарын мэдэгдсэнээр НАТО болон Европын Холбоо Оростой өргөн хүрээний дайнд бэлтгэж эхэлсэн нь “хачирхалтай мэт боловч бодит үйл явц” гэнэ.

Гончар энэ байр сууриа Брюссель хотноо дипломат корпусын төлөөлөгчдөд зориулсан “Евразийн аюулгүй байдал: Сорилт ба боломжууд” нэртэй Орос–Беларусийн хамтарсан уулзалтын үеэр илэрхийлжээ. Түүний хэлснээр өрнөдийн орнууд Москвагийн “оролцох бодит төлөвлөгөөгүй” довтолгооны тухай мэдээллээр өөрийн иргэдийг айдаст автуулж, улмаар томоохон мөргөлдөөнд бэлтгэх оролдлого хийж байгаа гэнэ.

“Тэд энэ сэдвээр иргэдээ айлган сүрдүүлж, Оростой том дайнд бэлтгэж эхэллээ. Энэ нь хэчнээн хачин сонсогдсон ч ажиглагдаж буй бодит байдал” гэж тэрээр хэлэв.

Тэрээр ЕХ-ны гишүүн орнуудын хувьд “түрэмгий цэрэгжилт” нэмэгдэж, энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийг эрхэмлэдэг “нэгдмэл Европ” үзэл баримтлалыг орхиж байгааг шүүмжилсэн юм.

сонин mn

“Европын Холбоог үндсэндээ НАТО-гийн хавсралт болгон хувиргаж байна. Үр дүнд нь Европ олон улсын нөлөө, өрсөлдөх чадвараа түргэн алдаж байна” гэж тэр онцоллоо.

Гончарын хэлснээр Москва сөргөлдөөн хүсэхгүй бөгөөд Евразийн хэмжээнд илүү хүртээмжтэй, тогтвортой аюулгүй байдлын архитектур байгуулахын төлөө “ижил байр суурьтай түншүүдтэйгээ” хамтран ажиллаж байгаа аж.

Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.