“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлж, түүний оронд С.Бямбацогт, З.Мэндсайхан нарын Ховдын фракцаас н.Тэлмэнг томилохоор болсон гэв үү?
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлсөн нь түүнийг 9 тэрбумын алдагдалтай компанийг ажиллуулсан гэж мэдээлэл гарсан. Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, “Тасалбар борлуулалт, онгоцны нойтон түрээс, онгоцны худалдан авалт дээр санхүүгийн асуудал үүссэн учраас ийм чиглэл өгсөн” хэмээн мэдээллэсэн.
Тэгвэл МИАТ-ын дараагийн захирал хэн болох энэ ТӨХК-нд хэн эзэн суух гэж байгаа нь олны анхааралд байна.
Тэгвэл дараагийн захирлыг Ховдын фракцаас хийж байгаа гэх яриа гараад эхэлжээ. Өөрөөр хэлбэл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, сайд асан УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарын лоббигоор дараагийн захирлаар Тэлмэнг томилохоор тохироо хийгдсэн үү хэмээн ордны тамхины цэгийн мэдээлэл гарч эхэлжээ. Дараагийн захирлаар томилогдох Тэлмэнгийн материал хэдийнээ холбогдох байгууллагууд дээр оччихсон гэх.
С.Сарнай

































-104035-641377337.jpeg)


































Сэтгэгдэл
Зочин [66.181.181.186] 2025-12-01 09:40:22
Баг гэдэг юмыг болих хэрэгтэй
Төмөр [149.22.90.139] 2025-11-30 22:17:15
МИАТ-г шууд хувьчлах хэрэгтэй. Алдаглыг нь нөхөх боломж бараг бхгүй. Иргэний нисэхийн ямарч компани 10 гаранхан онгоцтой байж 6 өөр загварын онгоцтой байдаггүй. Ө/х одоо бгаа онгоцнуудаар хэзээ ч ашигтай ажиллах боломж бхгүй. Өвлийн улирал дуусах үед алдагдал нь улам нэмэгдэнэ.
Зочин [195.211.194.174] 2025-11-30 19:27:16
Мөнхтамир сайн ажилласан түүнийг үлдээж ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Харин тэр хамтраад байгаа багийг задалж өөрчлөх хэрэгтэй дээ.
Зочин [195.211.194.174] 2025-11-30 19:25:07
Эд нарын энэ улайрал Засгаа унагааж л байж л зогсоно байхдаа ....
ЖҮ [59.153.113.176] 2025-11-30 17:22:50
мөнхтамир сайн удирдагч сольж үл болно Монголын Нүүр Царай юм даа Ажилчдынхаа Цалинг нэмсэн Шинэ онгоцыг зорьсон золбоолиг эр хүн ЭНЭ ЗАЛУУГ ТАНИХГҮЙ ОЛОН УДАА ҮЙЧЛҮҮЛСЭН УЧИР
Зочин [59.153.114.60] 2025-11-30 17:05:00
Ж Энхбаяр Бямбацогт хоёр ингэх гээд л улайраад дайраад байсан юм бна л даа . Даанч бүр аймаар дайраад байсан юмаа
зочин [66.181.189.86] 2025-11-30 15:08:28
Занданшатар гуайг огцруулахгүй гэж хамгаалаад олны өмнө үг хэлээд байсан Бямбацогт гуай, Бадамсүрэн гуай, Энхбаяр гуай ба бусад арын эгнээнд зогсогч хүмүүс бүгд тушаал дэвшээд албан тушаалын шагнал хүртчихэв үү? Уг нь Занданшатар гуай 2024 оны УИХ-ын сонгуулиар АРД ТҮМНЭЭС МУУ авчихсан биз дээ? Яагаад 55-56 настай, орост сурсан Занданшатар гуайг ингэтэл нь дарга сайд байлгах гээд зүтгээд байдаг юм бол оо? МАН-ын дарга нь Учрал гуай юм бол ЕС болох ёстой биз дээ?
Зочин [59.153.114.31] 2025-11-30 11:10:25
Энэ төрийнхөн ёстой бузар өөрсдийн хүнээ оруулж шахаагаа хийхнээ. Ийм л засаг тогтож дээ, шудрага засгаа унагааж байж. Мөнхтамир бол Анандбазарын шахааг сөрж зогссон хүн ш дээ. Ёстой хэрэг алга хэнд итгэхэв.
Зочин [202.21.107.5] 2025-11-29 18:15:33
Угаасаа одоо бүгд Ховдынх байгаа ш тээ... 5 жил захирал хмйчээд зүгээр ажлаа өгчихгүй Яагаад ингээд чичрээд бдаг бнааа
зочин [103.57.92.135] 2025-11-29 17:55:28
МИАТ ч нэг аймгийнхан тоглож, хөдөлгөж байх компани огт биш шүү. Монгол улсын нүүр царай, тогтвортой, аюулгүй, хариуцлагатай байдал, олон улсын харилцааны чухал үзүүлэлт болдог онцгой компани - салбар шүү, Засгийн газар нягт нямбай хандах байлгүй дээ.
Зочин [103.26.195.72] 2025-11-29 13:25:53
Бямбацогт гишүүн хамаг төрийн өмчийн компаниуудад суганы үснүүдээ болон намын дэмжигч нараа ажилд оруулдагаараа гаршлаа шүү
Зочин [103.57.95.222] 2025-11-29 13:24:38
МИАТ ХОВД-ынхноор дүүрнэ дээ
зочин [59.153.112.174] 2025-11-30 14:48:28
угаасаа дүүрчихсэн бгаа шүү дээ.