“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг батлан даалтаар, гадуур байцааж байна
Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банкны байрны эсрэг талд орших “Cante” шөнийн цэнгээний газарт өнгөрсөн наймдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03:45 цагийн орчимд зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн хэрэг гарсан.
Уг хэргийн улмаас “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Интерполоор эрэн сурвалжилж, улмаар Тайландаас баривчлан, Монголд авчирсан билээ.
Энэхүү зодооны хэрэгт Б.Амарсайхан болон Э.Тэмүүлэн, П.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нар холбогдсон. Б.Амарсайханыг батлан даалтад гарган, гадуур шалган байцааж байгаа бол бусдыг нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй юм.






























































Сэтгэгдэл
Зочин [202.126.88.187] 2025-12-03 14:29:31
Iim gemt heregtnuud l Mongoliin heden gaigui kompaniudiig huvaaj avsan doo