Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

Aдмин / Эдийн засаг

Төрийн банк тэтгэвэр барьцаалсан зээлийнхээ нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулан, хугацааг 36 сар хүртэл уртасгах шийдвэр гаргалаа.

Банкны харилцагч та тэтгэврийн зээл авах бол Монгол орон даяар байрлах Төрийн банкны салбар нэгжээр дамжуулан хүсэлт гаргаж болохоос гадна Гялсбанк 3.0 аппликэйшн ашиглан зээлийн хүсэлт илгээх боломжтой.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Итгэл төгс – Ногоон ирээдүй


Сэтгэгдэл

зочин [66.181.186.12] 2025-12-06 18:30:28

Ийм мэт шийдвэрийг ерөөсөө нэг л сайн ойлгохгүй юмаа. Ингэснээр ахмадуудын ахуй амьдрал дээрдэх үү? сайжрах уу? эсвэл ахмадууд банкуудыг дэмжигч тэтгэгч болж, өрөнд орсоор, өрөө төлсөөр, улам бүр доошилсоор, ядуурсаар байх уу? Зүгээр л жилийн инфляцийн дагуу, хуулиараа, өндөр настны тэтгэврийг жил бүр нэмэгдүүлээд яваач дээ. Тэгэхгүй ахмад настнуудад бүгдэд нь тэтгэврийн ижил нэмэгдэл /80000₮/ өгнө г.м шийдвэр гаргах нь ёстой утгагүй, шударга биш бөгөөд ахмад настнуудыг алагчлан үзсэн, ялгаварласан шийдвэр үү? Ажилласан жил, НДШ-д төлсөн мөнгө, үндсэн цалин зэргийг бүгдийг нь тооцуулаад, хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон биз дээ? Яагаад бага шимтгэл төлсөн хүмүүс, их шимтгэл төлж илүү өндөр хариуцлага хүлээж ажилласан хүмүүстэй ижил нэмэгдэл хүртэнэ гэж? ө.х.албан байгууллагын дарга, цэвэрлэгч 2 яг ижилхэн тэтгэвэртэй байх ёстой гэж төр засаг үзээд байгаа юмуу? арай шударга бус уу???????

Зочин [59.153.115.124] 2025-12-05 10:33:22

Монголын арилжааны банкууд дансны тоогоор хоорондоо өрсөлдөөд байдаг, уг нь банкин дахь нийт активын хэмжээгээр өрсөлдмөөр юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.