Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө

Aдмин / Орон нутаг

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн дунджас 2.2 дахин их тунадас орсон нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө.

Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтыг авч үзвэл нийт нутгийн ихэнх буюу 81.4 хувь нь дунджаас ахиу, 7.8 хувь нь дунджийн орчим, 10.8 хувь нь дунджаас бага тунадас орсон байна.

Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Ханбогд суманд 15.4°С, үнэмлэхүй бага утга Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -39.9°С хүрчээ. Хөрсний температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд 27°С, үнэмлэхүй бага утга Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -44°С хүрч хүйтэрсэн.

Хоногт хамгийн ихдээ Сэлэнгэ аймгийн Орхон суманд 7-нд 17.1 мм тунадас орсон. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 972.6гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 761.6гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Говь-Алтайн Бугат суманд 31м/с хүрчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.