Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ

Aдмин / Боловсрол

Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр, 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц мөн гурван улирлаараа явна. Бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна.

Харин хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм байна. Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ.

  • Бага анги- 2025 оны 12 дугаар сарын 15-наас 2026 оны 1-р сарын 23
  • Дунд анги- 2025 оны 12 дугаар сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 23
  • Ахлах анги-2025 оны 12 дугаар сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 16-ныг дуустал амарна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.