НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ИНГРИД АНДЕРСОН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

Aдмин / Улстөр

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр (2025.12.10) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал Ингрид Андерсонтой уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Ингрид Андерсон Монгол Улсын төлөөлөгчдийг НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн 7 дугаар чуулганы яриа, хэлэлцээрүүдэд маш идэвхтэй оролцож, манлайлал үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Мөн Б.Батбаатар сайдын зүгээс ирэх оны 8 дугаар сарын 17-28-нд болох Талуудын 17 дугаар бага хуралд хатагтай Ингрид Андерсоныг биечлэн оролцохыг албан ёсоор урив. Энэ үеэр Монгол Улс UNEP-тэй хамтран хэрэгжүүлсэн болон үргэлжилж буй ажил, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хамтдаа олон улсын түвшинд танилцуулах боломжтойг дурдав. Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт бэлтгэл ажлыг хангахад бүхий л дэмжлэгээр ханган ажиллахаа илэрхийлээд Гүйцэтгэх захирал өөрийн биеэр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоо баталгаажуулав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.