ЧУУЛГАН: Улсын төсөв 2.2 их наяд төгрөгөөр тасарчээ

Aдмин / Улстөр

УИХ Нийтээр тэмдэглэх баярын өдөр, бүх нийтээр амрах өдөр нь Бямба, Ням гаригт давхацвал дараагийн ажлын өдөрт шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн тайлбарын дагуу, хэрэв зургаан хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд пүрэв, баасан, бямба, ням, даваа, мягмар гаригт тохиож байвал бямба болон ням гаригт тохиосон баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу лхагва, пүрэв гаригт шилжүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн танилцуулж, гишүүд үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийг төрийн албаныханд чухал гэж үзэж буй боловч хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэлээ явуулж, цалингаа олгох, түрээсээ төлөх зэргээр хүнд нөхцөлд ажиллаж буйг сануулж, эдийн засгийн нөхцөл байдалд зохицуулалт хийхийг илүү чухал гэж тэмдэглэв.

Тэрбээр улсын төсвийн алдагдал, татварын орлого тасралт, АМНАТ-ын орлогын бууралт зэрэг санхүүгийн сорилтуудыг тодотгон хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Бум-Очир өөрийн санаачилсан Цагаан сарын амралтын өдрүүдийн тухай төсөлтэй холбон ойлгохоос болгоомжлохыг анхаарууллаа.

Гишүүн П.Сайнзориг баярын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх нь хувийн хэвшилд хүндрэл учруулж, санхүүгийн ачаалал нэмэгдүүлж болзошгүйг сануулсан бол Б.Уянга Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан ажилтанд нэмэгдэл хөлс олгох зохицуулалттайг онцлов.

А.Ариунзаяа хуулийн өмнөх зохицуулалт буюу өдөр шилжүүлэх боломжийг хүчингүй болгосон шалтгааныг тайлбарлаж, ирэхэд жил эхэндээ нийтээр тэмдэглэх баярын төлөвлөгөөг гаргаж, хөдөлгөдөггүй байх нь зөв гэж үзсэн.

Гишүүн Д.Энхтүвшин болон Ч.Номин төслийн гол санааг тодотгож, хууль иргэдийн баярын өдрийг алдуулахгүй байх, гэхдээ бизнес эрхлэгчдэд тодорхой нөлөө үзүүлж болохыг анхааруулсан бөгөөд сангийн яамны мэдээллээр улсын төсөв 2.2 их наяд төгрөгөөр тасарсан нөхцөл байдлыг ч хэлэлцлээ.

УИХ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад сайд нар хариулах ёстойг сануулж, холбогдох хууль, төсөлд чиглэл өгөх, давхардсан хяналт шалгалтыг бууруулах шаардлага тавив.

Эцэст нь, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.