ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
2025 оны арванхоёрдугаар сарын 14-ний 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс, Хяргас нуур орчмоор цас хялмаална. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -14...-19 градус.
Хэнтийн уулархаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Зөөлөн салхитай. -10...-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -13...-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -13...-15 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатар: -23 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

































.png)




























Сэтгэгдэл