ГБХНХ-ын дэд сайдаар Б.Солонгыг томилно

Aдмин / Улстөр

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 09.00 цагт эхэлсэн бөгөөд хурлаар дэд сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгыг томилно.
Б.Солонго нь эрхзүйч мэргэжилтэй, англи, унгар хэлтэй. 2021 онд ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байв.

Тэрбээр 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын Шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгсөж, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг төгссөн.

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл

bolor [43.242.241.154] 2025-12-17 13:51:41

худлаа хүн дээ, том алба хаших болоогүй, төлөвшөөгүй гар, дүр үзүүлэгч


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.