АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ, ОХУ-ын хэлэлцээний төлөөлөгчид Украины хямралыг зогсоох зорилготой энхийн хэлэлцээрийн талаарх хэлэлцээг энэ амралтын өдрүүдэд Флорида муж улсын Майами хотод хийнэ гэж Америкийн “Politico” сонинд лхагва гарагт мэдээлжээ.

Уулзалтын тов өөрчлөгдөж магадгүй байгаа бөгөөд хэрэв талууд уулзвал Трампын засаг захиргаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлин хотноо болсон АНУ, Украин, Европын төлөөлөгчдийн хэлэлцээний дараа болсон сүүлийн үеийн үйл явдлуудыг Оросын талд танилцуулна гэж энэ талаар мэдээлэл бүхий хоёр хүнийг эш татан сонинд бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар АНУ-ын талыг төлөөлөх бол Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тусгай элч төлөөлөгч Кирилл Дмитриев багтана гэж дээрх мэдээнд дурджээ.

Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөх Рустем Умеров мөн ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын төлөөлөгчидтэй Майами эсвэл АНУ-ын өөр газарт тусдаа уулзалт хийх төлөвтэй байна. АНУ, Европ, Украины төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлинд болсон хэлэлцээний үеэр АНУ-ын 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөөний төслийн талаарх санал зөрөлдөөнийхөө 90 хувьд нэгдсэн ойлголтод хүрсэн эсвэл санал зөрөлдөөнийг мэдэгдэхүйц арилгасан гэж Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчид мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, хэрэв энхийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрвэл Украины тал Оростой дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд барууны аюулгүй байдлын баталгааг авахын оронд НАТО-д элсэх хүсэлтээ түр зогсоож магадгүй гэжээ.

Киев холбоотны гишүүдэд олгосонтой адил хамгаалалтыг эрэлхийлж байгаа бөгөөд энэ баталгааг АНУ одоогоор олгоогүй байна. Украин улс энхийн үйл явцын хүрээнд зөвшилцөхийн тулд НАТО-гийн 5-р заалтад үндэслэсэн аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцоход бэлэн байна гэж тэрбээр хэлснийг “Укринформ” агентлаг уламжилжээ.

Э.Хулан


Сэтгэгдэл

Украйн одоо сүйрэвш. Өөрийн мөнгөгүй, хүн амгүй болсон. [66.181.183.100] 2025-12-19 22:20:19

АНУ , Орос 2 наймаа хийсэн. АНУ Венесуэлийн газрын тосыг авч Баруун хагас бөмбөрцөгт ноёрхно. Хариуд нь Орос нь зүүн Украйныг өөрийн эрхшээлд байлгана. Үүнийг одоо хэрэгжүүлж байна. Европ дороо үсрээд, тэвхцээд АНУ-гүйгээр юүнд ч хүрэхгүй. Өөрийн төсвийн мөнгийг Украйнд хоосон зарахаас өөр юү ч хийж чадахгүй.

Иргэн [103.57.94.236] 2025-12-19 13:29:22

Яргачин Путин худлаа хэлээд л яваад байна Энэ нь Амёрикийг илүү хүчирхэг зэвсэг Украйнд нийлүүлэхэд саад хийж цаг хожих л зорилготой Харин мангар хөгшин шар сэмж Тампуу үүнийг ньтойлгох ухаанмбайхгүй Хөтлүүлээд яваад байна .Европынхон бол эр хүн шиг шийдвэртэй биш хүүхэн шиг эрчүүд ,хүүхнүүд бодлого тодорхойлдог учир алцагагааад л байгаа Гэхдээ нэгэнт хоолой дээр нь тулсан учир илүү шийдэмгий байгаа Эмэгтэйчүүд нь илүү дайчин шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.