Т.Саруултөгс буюу Төөгөө: Цаг хугацаа бүхнийг харуулна. Хэрвээ би худлаа хэлвэл үйлийн үр нь над дээр ирэг
“AIM4R” продакшны үүсгэн байгуулагч Т.Саруултөгс буюу Төөгөө 2015 онд “Авьяаслаг Монголчууд” шоунд орсноос хойш хүмүүс таньдаг болсон. Шоуны үеэр өөрийн эхнэр хүүхдийг анх олонд харуулж байсан ч удалгүй тэд хоёр тийш болцгоосон гэдэг. Улмаар эхнэрээсээ салснаас хойш хэн нэгэнтэй нэр холбогдоогүй явсан ч 2017 оноос эхлэн УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяатай үерхэж, энэ зун тэд нижгэр хурим хийсэн юм.
Тэгвэл цахим орчинд Төөгөөг хүчирхийллийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гараад буй. Уг асуудалд тэрбээр өөрийн юүтүб хаягаараа тайлбар өгчээ.
Тодруулбал, "Миний талаар янз бүрийн мэдээлэл гардаг. Хэрвээ би өөрийнхөө талаар ямар нэгэн тайлбар хийх болвол ийм сэдвээр тайлбар хийнэ гэж бодож байсангүй. Гэхдээ өнөөдөр тайлбар хийхгүй бол худал хуурмаг зүйл, ингэж хурдтай газар авна гэж бодсонгүй. Тэр охины ярьж буй бүх зүйл гүтгэлэг худал хуурмаг. Үүнийг би бурханы нэрээр тангараглъя.
Цаг хугацаа бүхнийг харуулна. Хэрвээ би худлаа хэлвэл үйлийн үр нь над дээр ирэг.
Үндсэн түүх рүүгээ оръё. Амина гэх эмэгтэйг би мэднэ. Гэхдээ Аминдарь гэх нэрийг анх удаа сонсож байна. 15 нас гэх тоог анх удаа сонсож байна. Амина бол өөр студийн охин байсан. Миний гарын дор бэлдсэн шавь биш. Би 2016 оны гуравдугаар сарын 31-нд Эрдэнэтийн тэмцээн дээр анх таарч байсан. Өмнө нь огт уулзаж, чатлаж байгаагүй. Амина гэх охин тухайн үедээ миний мэдэхийн 1,2 дугаар курсийнх байсан байх. Тухайн үед Баачкагийн студид 15, 16 настай хүүхдүүд байгаагүй. Би тэр охиных 14, 15-тай гэж хэзээ ч бодоогүй.
Тэр орой бид пиво ууж байснаа санаж байна. Тухайн үед насанд хүрсэн хүмүүс нь ууна шүү гээд ууж байсан. Амина бол ууж байсан. Ойлгомжтой насанд хүрсэн байсан нь тодорхой.
Бүжигчид нь өрөөнд хуваарилагдсан. Маш олуулаа хуваагдаад орсон байхад тэнд гэмт хэрэг хийх ямар ч нөхцөл байхгүй. Тийм боломж ч байхгүй. Бид байсан, байсан өрөөндөө шопродлоод л унтсан. Бүгдээрээ л хувцастайгаа унтсан.
Амина өөрөө бичлэг дээрээ "Төөгөө тухайн үедээ күүл ах байсан" гэж ярьж байна. Амина гэх эмэгтэй ямар шалтгаанаар миний хажуугаар орж ирж хэвтсэнийг би мэдэхгүй. Гэхдээ энэ орой бидний дунд ямар ч онцгой, янз бүрийн юм болоогүй.
Заяатай ярьсан болон Некотой ярьсан аль аль нь зөрж байна лээ. Тэр олон хүмүүсийн дунд яаж хүчээр хүнийг бөх шиг аваад шидээд элдэв зүйл хийх вэ дээ. Миний толгойнд ч буухгүй байна. Тэр олон гөөхийдөөд хэвтсэн хүмүүсийн дунд чимээ гаргахгүй янз бүрийн зүйл болох боломжгүй.
Түүний хэлсэнчлэн Snapchat-аар хаа нэг чаталж байсан нь үнэн. Гэхдээ түүний хэлсэн насанд би хэзээ ч итгэхгүй. Над руу эмэгтэй хүний хувийн нууц хэсгийнхээ зургийг явуулж байсан. Миний амьдралдаа авсан хамгийн анхны зураг. Би шоконд орсон. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан. Буцаад таксигаараа явсан. Хэрвээ насанд хүрээгүй хүн байсан бол аав ээжийн хяналттай байх ёстой. Одоо ч би насыг нь мэдмээр байна.
Тэр өдөр бид хоёр уулзаад ярилцсан. Дотно харилцаа үүссэн. Ганц зүйл нь анх удаа л тэнд дотно харилцаа үүссэн. Гэхдээ түүний яриад байгаа шиг Эрдэнэтийн тэмцээнд ямар нэгэн зүйл болсон гэдэг нь худлаа" гэлээ.
















-104035-641377337.jpeg)
















































Сэтгэгдэл
Зочин [103.57.93.254] 2025-12-18 19:42:45
unen shuu