УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг АТГ шалгаж эхэлсэн гэв үү

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газраас нэр бүхий иргэдийн гаргасан гомдол, мэдээллийн дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг шалгаж эхэлсэн талаар албан бус эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.

Уг шалгалт нь тус эмнэлгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой санхүүгийн зохион байгуулалт, хандивын үйл ажиллагаатай холбоотой гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, байгууллагын ойг тэмдэглэх үйл ажиллагааны зардлыг бүрдүүлэх зорилгоор эмнэлгийн ажилтан, албан хаагчдаас хандив цуглуулах чиглэл өгч, компанит ажил зохион байгуулсан аж.

Энэ хүрээнд залуу эмч нарт 300-500 ам.долларын төлбөртэй арга хэмжээний зардал хариуцуулах, тасаг, төвийн дарга болон эрхлэгч нарт 20-30 сая төгрөгийн санхүү бүрдүүлэх даалгавар өгсөн гэнэ.

Түүнчлэн бүх эмч, ажилтнаас оройн цэнгүүний төлбөрт 250-300 мянган төгрөгийг тус тус хураан авсан тухай асуудал хөндөгдөж байгаа аж.

Цуглуулсан мөнгөн хөрөнгийг байгууллагын бус, хувь хүний дансанд төвлөрүүлж, улмаар зориулалтын бус аргаар зарцуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн нь хууль, журам зөрчсөн эсэхийг тогтоох үндэслэл болж, Авлигатай тэмцэх газрын анхааралд өртжээ.

Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.184.10] 2025-12-22 16:46:01

zavaan yum hiideg garuud ve

dr [203.98.76.176] 2025-12-22 10:44:07

Byambasuren emch huuli bus zuil hiih emch bishee. olon jil hamt ajillasnii huvid medne. uls turchdiin hiij baigaa yavuulga gej harj bna.

Зочин [59.153.115.124] 2025-12-20 20:43:51

Монголчууд айл хэсэх дуртай, бусдыг судлах дуртай ба бусдын зовлонд дуртай.

Зочин [122.201.31.204] 2025-12-20 15:59:40

Эмч хүн авлигал авахаар манай улс юу болох вэ

52828 [103.57.95.215] 2025-12-20 11:21:51

Хишигжаргал даргын үеэс энэ эмнэлгийн үйл ажиллагаа цэгцэрч, улс төрчдөөс хол, ангид болоод байсныг буцаан самрах хүсэлд автсан ЭМЯ-ны шинэ удирдлагын явцуу эрх ашгийг үг дуугүй гуйцэтгэх хүнээ тавих гэж байгаа юм байна лдаа.

Зочин [66.181.161.7] 2025-12-21 19:10:02

Тийм шүү

Алтантуяа [103.57.95.178] 2025-12-19 23:39:00

Та нар яах гэж ингэж муухай зан гаргаж байдаг юм. Сайн менежмэнттэй маш хариуцлагатай дарга гэж сонссон. Саяхан яамны төрийн нарийн бичиг ажлаа өгсөн. Тэр 1 р эмнэлэгийн дарга болох сурагтай байсан. Даанч дээ. Энэ эмэгтэйгээр тайван ажлын хийлгээч!!!!!!!

Түүхэнд анхны европ эмнэлгийн ой онцгой биш үү? [66.181.183.100] 2025-12-19 23:05:32

Эмнэлгээ бодож баахан зүйл төлөвлөж гүйцэтгэсэн байна. Энэ чинь Монголын хамгийн АНХНЫ орчин үеийн эмнэлэг. ЭМЯам нь Монгол Улсын баярыг тэмдэглэх төсөв өгдөггүй юм бол энэ МӨНГИЙГ ХААНААС яаж гаргах байсан юм бэ? Бусад, т-л 2,3-р эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг, төрхүүд 100 жилийн ойгоо хийхгүй байж болно. Харин манай улс анхныхаа эмнэлгийн ойг бүрэн хийх ЁСТОЙ биздээ.

Зочин [202.126.88.155] 2025-12-19 22:25:17

Болиочдээ. Мөрөөрөө энэ хэцүү цагт байгууллагынхаа 100 жилийн ойн арга хэмжээг эрвийх дэрвийхээрээ хичээгээд, амрах зав чөлөөгүй ажилсан байхад ингээд дураараа хэлж болохгүй шдээ. Улсынх нь ууган эмнэлэг 100 жил ойгоо үзэж байхад улс нь үнэндээ баярын арга хэмжээнд нь хэр дэмжлэг үзүүлсэн болоод ичэхгүй ийм юм хэлдэг байнааа. Улсбн эмнэлэг ашгийн байгууллага биш, төсвөөс санхүүждэг байтал баярын хүлээн авалтын зардлыг ажилчид өөрсдөө гаргасан тэгтлээ буруу юу байнаа

Зочин [103.229.121.88] 2025-12-19 19:40:25

Эмнэлгийн дарга нараас идэж ууж шамшигдуулсан асуудал байнга гарах юмаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.