Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Aдмин / Орон нутаг

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өчигдөр 16:42:16-д 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэнийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Тухайн газар нь Улаанбаатар хотоос 770 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км-т оршдог. Газар зүйн байршил (өргөрөг, уртраг): 45.01 100.39 бөгөөд газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумд нь Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс хойд зүгт 30 км, Богд сумын төвөөс баруун урд зүгт 37 км, Жинст сумын төвөөс баруун урд зүгт 47 км юм.

Ташрамд, Монголд болсон газар хөдлөлтийн хамгийн томд тооцогдох газар хөдлөлт 1957.12.04-ний 11 цаг 38 минутад тус сум буюу Баянхонгор аймгийн Богд сум, Их богдын нуруунд бүртгэгдэж байжээ.

Газар хөдлөлтийн хүч 8-9 магнитуд /11-12 балл/ байсан бөгөөд одоо хүртэл газар хөдлөлтийн хагарал нь хэвээрээ төдийгүй тус ууланд газар хөдлөлтөөс үүссэн нуур ч байдаг.

Энэ газар хөдлөлтөөс их, бага Богдын нурууд ба Бахар уулын ар, өвөр бэл, ёроолыг дагаж зүүн өмнөөс баруун хойш үргэлжилсэн ан цавууд үүсэж тогтсон байдаг бөгөөд уртаараа 130 км орчим газрыг хамарсан байдаг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.