Тагнуулын ерөнхий газар УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг яллагдагчаар татжээ

Aдмин / Хууль

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг Тагнуулын ерөнхий газраас яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, иргэн И.Отгонтөгсийн гаргасан гомдлын дагуу тагнуулын байгууллага түүнийг Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

Үндсэн хуулийн цэц 2025 оны аравдугаар сарын 22-нд Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Үндсэн хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзсэн бөгөөд уг шийдвэр нь Улсын Их Хурлаас гаргасан холбогдох тогтоолыг хууль бусад тооцсонтой холбоотой байв.

Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр, иргэн И.Отгонтөгс 2025 оны аравдугаар сард Улсын Ерөнхий прокурорт хандан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухай гомдол гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.

Уг гомдолд Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарыг Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон гэж үзэж буйгаа дурджээ.


Сэтгэгдэл

Монголын хууль бусдаас хэтэрхий чанга байдгийг анхаар. [66.181.187.237] 2025-12-27 22:41:37

АНУ-д нийт иргэддээ хамаатай асуудлаар хууль гаргадаг, ө.х. Эрүүгийн хууль нь мөн адил. Парламентын дэг бол зөвхөн Сенат ба Танхимын гишүүдэд л үйлчилдэг болохоор түүнийг зөрчих нь гэмт хэрэгт тооцогддоггүй. Мөн Европын улсуудад “парл.гишүүн парл.танхимд юү ч ярьсан гэмт хэрэгт тооцогдохгүй” гэдэг зарчим үйлчилдэг. Эдгээрийг гзнзгийрүүлж судлаарай. Монгол чинь хууль болгох ЁСГҮЙ асуудлыг хууль болгож, эрүүгийн гэмт хэргийг тодорхойлсон байгаа шүү. Хүний эрх зөрчихөд хүрэх вий.

Тайлбар. Чухал тайлбар. [66.181.187.237] 2025-12-28 01:37:31

АНУ-д Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын дэгүүд бол ХУУЛЬ (Law) БИШ , харин ДЭГ (Standing Order) гэдэг баримтууд байдаг юм. Түүнийг парламентын сонгууль болох бүрт өөрчилж, нэмэлт өөрчлөлт оруулж байдаг.

Зочин [66.181.183.112] 2025-12-27 21:27:33

Хөрвард оксфордууд маань улсыг авч явж чадахгүйнэ харь гаригаас хүн авчирвал яах бол

Зочин [66.181.185.202] 2025-12-26 16:58:32

Жүжиглэх юм даа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.