2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй гол хууль, тогтоомж, шийдвэрүүд
Шинэ оны эхний өдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй гол хууль, тогтоомж, шийдвэрүүдийн талаарх товч мэдээллийг хүргэж байна.
1. Иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ
-
Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн хууль хэрэгжиж, уул уурхайн орлогыг ирээдүйн үеийнхэнд зориулан хуримтлуулах, иргэдэд ногдол ашиг тараах боломжтой болно.
-
2025 оны эхний хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд иргэдийн нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, нийт хуримтлал 175 мянган төгрөгт хүрсэн байна.
-
Сан нь гурван хэсгээс бүрдэнэ: “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан”. Хуримтлалыг эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг салбарт зарцуулах юм.
2. Багш нарын цалин 50 хувиар нэмэгдэнэ
-
2026 оны 1-р сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50%-иар нэмэгдүүлж, 742 мянган төгрөгөөр өсгөнө.
-
11-р сарын 1-нээс дахин 26%-иар нэмэгдүүлж, нийт цалин 2.8 сая төгрөгт хүрэхээр төсөвт эх үүсвэрийг суулгажээ.
-
Ангийн ачаалал ихтэй багш нарт хувьсах зардлаар нэмэгдэл олгох, ур чадвар, ажлын ачаалалд нийцсэн цалин хөлсний тогтолцоог бий болгох 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгажээ.
3. Эмч нарын цалин үе шаттайгаар нэмэгдэнэ
-
2026 оны 1-р сарын 1-нээс үндсэн цалинг 30%-иар нэмэгдүүлж, одоогийн 1.1 сая төгрөгийг 2 сая 40 мянгад хүргэнэ.
-
Залуу эмч нарын цалин 1.4 саяас 1.9 сая төгрөгт өсөх бөгөөд үе шаттай нэмэгдүүлж 2026 ондоо 3 сая төгрөгт хүргэхээр төлөвлөжээ.
-
2027 онд эмч нарын цалин 3.5 сая төгрөгт хүрэх зорилттой байна.
4. Ахмад настны тэтгэвэр 80 мянгаар нэмэгдэнэ
-
2026 оны 1-р сарын 1-нээс ахмад настны тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдэж, нийт 537 мянган ахмад тэтгэвэр авах юм.
-
Энэ шийдвэр нь тэтгэврийн сангийн санхүүжилтийг тогтвортой байлгаж, иргэдийн амьдралын баталгааг нэмэгдүүлэх зорилготой.
5. Онцгой байдлын албан хаагчдын нэмэгдэл 10%-иар нэмэгдэнэ
-
Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30%-аас 40%-д хүргэж, нийгмийн баталгааг сайжруулах зохицуулалт хийгджээ.
6. 36 сарын тэтгэмжийг өвлүүлэх зохицуулалт
-
Төрд насаараа зүтгэсэн албан хаагч нас барсан тохиолдолд тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлнэ. Энэ зохицуулалт ирэх оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болно.
7. Хиймэл оюун ухаанд суурилсан торгуулийн систем
-
2026 оны 1-р сарын 1-нээс AI камерууд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочдод торгуулийн арга хэмжээ авна.
-
Систем замын хөдөлгөөний хурд, дугаарын бүртгэл, гэрэл дохио зөрчлүүдийг хянаж, холбогдох хуулийн дагуу торгоно.
8. Хүүхдийн эрхийн улсын байцаагч нэмэгдэнэ
-
16,000 хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллана.
-
Энэ нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн бөгөөд санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгана.

















































.jpeg)














Сэтгэгдэл