Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2026 оны нэгдүгээр сарын 5-наас 11-ний өдрүүдэд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

1 дүгээр сарын 7-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

1 дүгээр сарын 8-11-нд: Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд болно.

1 дүгээр сарын 10-нд: “Талх-Чихэрийн хэвийн боовны баяр”, Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

1 дүгээр сарын 11-нд: Дархан-Уул аймгийн 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д 2026 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.

-2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

1 дүгээр сарын 7-нд: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-аас үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, адуучин залуусын авхаалж самбааг сорих зорилгоор сумын аварга шалгаруулах адуучин тэмцээнийг зохион байгуулна.

Хилийн чанадад:

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.