Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх “хоригт орсон өндөр чанартай нефть” нийлүүлэхээр төлөвлөж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилснаас хойш хэдхэн өдрийн дараа Truth Social сүлжээндээ мэдээлжээ.

“Энэ нефтийг зах зээлийн үнээр зарах бөгөөд орлогыг Венесуэл, АНУ-ын ард иргэдийн сайн сайхны төлөө зориулна гэдгийг баталгаажуулах үүднээс би АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хяналт тавина” гэж тэрбээр бичжээ. Тэрбээр АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райтад “энэ төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэхийг” үүрэг болгосон байна. Венесуэлийн нефтийг газрын тос хадгалах зориулалттай хөлөг онгоцонд ачсаны дараа шууд Америкийн боомтод хүргэхээр төлөвлөжээ.

Нэгдүгээр сарын 5-ны орой Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригез тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар тангараг өргөжээ. Хатагтай Родригез АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаа гэж Дональд Трамп хэдэнтээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Вененесүэлд яаж хандаж байна Монголд мөн адил байна. [202.126.88.68] 2026-01-08 10:32:36

Монголын Оюу толой ч гэсэн Америк, Канад, Австралид хэдэн сая тонн баялаг ачиж өгсний ДАРАА Л Монголын ард түмэнд юм хялаалгах байхдаа. Капиталистууд хөрөнгөө яах аа сайн мэднээ МЭДНЭ. Тэд ямар ЗХУ биш.

ЗХУ бол буянтай нэг үе, ОХУ бол өөр үе, жинхэнэ капитализм. [66.181.187.237] 2026-01-08 13:08:42

ЗХУ Монголд зааж сургаж, эмчилж эдгээж, барьж босгож, нэвтрүүлж дадлага суулгасан зүйл олж харахгүй байгаа СОХОР, МЭДРЭМЖГҮЙ, ДУРСАМЖГҮЙ хүнд юугаа ч тайлбарлах билээ?!? ОХУ гэвэл 1993 оноос хойшхыг ярина, энэ бол капиталист улс, Монголтой шаал өөрөөр харилцдаг болсон.

Зочин [202.70.37.220] 2026-01-08 12:29:56

ЗХУ чинь монголд юу хийлээ. Аль нь ч тэр гэхгүй гадны орон бол гадных. Бид өөрсдөдөө найдаж өөрсдийн хүчээр хөгжих ёстой. Хятад АНУ ОХУ хэн байх нь падгүй бүгд ашгийн төлөө явна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.