Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Од”-ны зэрэглэл тогтоох журмыг баталлаа.
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буй. 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна.
Журам батлагдсанаар Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, зочлох үйлчилгээ эрхэлж буй байршуулах хэрэгслийн ангилал, зэрэглэл тодорхой болж, олон улсын жишгийн дагуу үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, зэрэглэл тогтоолгосноор төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгт хамрагдах нөхцөл бүрдэх болон гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг ач холбогдолтой юм.
Журмыг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн дунд зургаан удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмжийг журмын төсөлд тусгажээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авчээ.
Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоодог байсан бол журмыг шинэчилснээр аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад ангилал зэрэглэл тогтоох боломжтой болж байна.


































































Сэтгэгдэл
Хэцүү ш дээ. Шинэ журам нэвтрүүлэх их хэцүү. [202.126.88.68] 2026-01-08 12:33:10
Бас нэг хахууль өгч авах нэг суваг гаргаж байх шив. Одоо тэгээд од авах албан ёсны тарифын хажуугаар "далд тариф" үүсч үйлчилж эхлэндээ. Жуулчны баазууд буюу компаниудын хувьд ОДНООС ХАМААРЧ зочид буудлын байр, рестораны хоол, тээврийн хэрэгсэл, бусад үйлчилгээний үнэ тариф нь тогтоно.Тэгэхлээр үүнийг тогоож буй ССАЖ Яамны түшмэдүүд эдгээр баазуудаар явж эхний ээлжинд үйлчилгээтэй танилцах нэрээр идэж ууж, хонож унтаж барагдахгүй. Дараачийн ээлжинд тав арван төгрөгийн бэлэг сэлт хараад болохгүй. Тэгээд ОДНЫ ТОО нь тодрондоо.