А.Кубилюс: Европын Холбоо нэгдсэн армитай байх нь зүйтэй
Европын Холбооны батлан хамгаалах, сансрын асуудал эрхэлсэн комиссар Андрюс Кубилюс 100 мянган цэрэг бүхий Европын нэгдсэн арми байгуулахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Шведэд болсон аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн байна.
Европ тивд хүчирхэг бөгөөд байнгын цэргийн хүчийг бий болгох нь ЕХ-ны аюулгүй байдлын хангах хамгийн сайн хувилбар мөн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Ялангуяа АНУ Европоос цэргээ гаргах асуудлыг нухацтай хэлэлцэж, Ази-Номхон далайн бүс нутагт төвлөрөн Хятадыг тогтоон барихад анхаарлаа хандуулж буй энэ үед Европын армийг байгуулах нь чухал гэдгийг Литва улсын Ерөнхий сайд асан А.Кубилюс дурдсан байна.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд НАТО-гийн тогтолцоог хэвээр хадгалах сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэж байгаагаа тэрбээр илэрхийллээ. Түүний хэлснээр, Умард Атлантын эвслийн гишүүн Дани улсын эзэмшилд буй Гренландыг АНУ-д хавсарган нэгтгэх талаар Америкийн Ерөнхийлөгч ярьж байгаа нь үүнийг гэрчилж байна.
Түүнээс гадна, ЕХ-ны гишүүн томоохон улсуудаас бүрдэх Европын аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг А.Кубилюс дэвшүүлжээ.
Европын нэгдсэн арми байгуулах тухай асуудлыг ЕХ-ны хүрээнд олон жилийн өмнөөс хэлэлцэж байгаа боловч зэвсэгт хүчний хяналтаа алдахыг хүсэхгүй байгаа холбооны гишүүн ихэнх улс дэмжихгүй байгаа юм.
Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон уг саналыг дэмждэг гол хүмүүсийн нэг юм. Мөн Европын нэгдсэн армийг байгуулах нь зүйтэй гэсэн байр сууриа Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес Шведэд болсон бага хурлын үеэр илэрхийлжээ.
Тэрбээр хэлэхдээ, ЕХ-ны гишүүн орнууд батлан хамгаалахын аж үйлдвэрээ нэгтгэж, цаашдаа “гуравдагч талаас” хамаарахгүйн тулд өөрийн гэсэн армитай болох хэрэгтэй гэлээ.
Эх сурвалж: DW
Б.АДЬЯАХҮҮ
































































Сэтгэгдэл
Хаанахын, нутагтаа ямар ажил албатай хүн бэ? [202.126.88.96] 2026-01-15 16:37:22
Кубилюс гэдэг чинь грек хүн үү? Эсхүл Эстони, Латви, Литвын хүн үү? Аль эсвэл Скандинавын, жишээ нь Финляндын хүн үү? Өөрөсдөө өөдтэй армигүй жул улсын л төлөөлөгч бололтой. Бусад том орнуудыг шордоод л, тэднийг өмнөөсөө дайн дажинд оруулчих гээд л байгаа юм шиг санагдах юм. Шургана гэдгийг ёстой үзүүлж байна.
Зочин [150.228.177.173] 2026-01-14 09:37:44
АНУ л мэднэштээ ккк.
Үлгэр яриад л. [202.126.88.96] 2026-01-13 14:31:59
Европын орнууд д-э-э-э-э-э-р үеэс тус тусдаа армитай байж хоорондоо ч их дайтаж ирсэн. Иймд тус тусдаа хувийн ашиг сонирхолтой ийм олон улс дундаа нэг армитай байж чадах уу? Үлгэрийн далай!