Европын орнууд Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна

Aдмин / Гадаад мэдээ

Иранд өрнөж буй эсэргүүцлийн ажиллагааны явцад амиа алдсан хүмүүсийн тоо өссөөр байгаа энэ үед Европын Холбоо ба Их Британийн эрх баригчид Техраны эсрэг дахин шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

“Амиа алдсан хүмүүсийн өссөөр байгаа нь үнэхээр аймшигтай. Хэтэрхий их хүч хэрэглэж, эрх чөлөөг хязгаарласаар буйг би эрс зэмлэн буруушааж байна” гэж Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Хүний эрхийг зөрчиж буй Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын эсрэг хориг арга хэмжээг хэдийн авсан гэдгийг тэрбээр мөн дурдсан байна.

ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Калластай нягт хамтран ажиллаж, эсэргүүцлийг хэрцгийгээр нухчин дарж буй этгээдүүдэд тавих хоригийг удахгүй танилцуулна хэмээн фон дер Ляйен хэлээд “эрх чөлөөний төлөө эрэлхэгээр тэмцэж буй Ираны ард түмэнтэй бид эв санааны нэгдэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Өчигдөр буюу мягмар гарагт Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер мэдэгдэхдээ, тус улсын хууль тогтоогчид Техраны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгааг дурдсан байна. Эдгээр хориг нь санхүү, эрчим хүч, тээвэр болон аж үйлдвэрийн чухал салбаруудыг хамрах ажээ.

“Дэлхий даяараа Иранд болж буй үйл явдлыг ажиглаж байна, Их Британи улс цаашдаа харгислал үйлдэж буй дэглэмийг зэмлэн буруушааж, манай улсын эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно” гэж сайд мэдэгдлээ.

Мөн өдөр Их Британийн ГХЯ-наас Лондонд суугаа Ираны элчин сайдыг дуудан ирүүлжээ. Түүнчлэн Герман, Франц, Италийн Гадаад хэргийн сайд нар болох Йоханн Вадефуль, Жан-Ноэл Барро, Антонио Таяни нар Ираны элчин сайдуудыг дуудан ирүүлсэн байна.

Эх сурвалж: DW

Б.АДЬЯАХҮҮ


Сэтгэгдэл

Атийчаад юугаа ч бүтээж чадах юмб? [202.126.88.96] 2026-01-14 16:35:44

Европт тус тивийн тэргүүнээр ийм сүргүй, намхан-жижиг, "шал шал" гэсэн авгай одоо баймааргүй байгаа юм. Ийм атигар хүн Трамптай , Арабын орнуудтай, оросуудтай юү ярьж, юү бүтээж чадах юм бэ??? Цаадуул нь авч хэлэлцэхгүй ш дээ. Ядаж байхад муу Зеленский, Макрон, Английн болон Италийн Ерөнхий сайд нар нь бүгд атигар байдаг. Том, бадриун, оюуны чадавхтай европ хүн олддоггүй юм байхдаа.

Зочин [202.126.89.89] 2026-01-14 14:55:47

Европид орон гэргүйчүүд маш олон, инфляци өндөр, буудалцаан байнга болдог гэх мэт олон асуудлаа эхлээд шийдэх ёстой байтал албаар анхаарлаа гадаад улс руу хандуулж байна.

Зочин [150.228.177.173] 2026-01-14 09:33:54

Иранд АНУ орох юм байх. ЕХ Греландийг яахийн харьяадаа. Суудэр шиг байх юм!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.