Мачадо Трампад өөрийн Нобелийн Энхтайвны шагналаа өгчээ
Fox News суваг Венесуэлийн сөрөг хүчний идэвхтэн Мария Корина Мачадо өөрийн хүртсэн Нобелийн Энхтайвны шагналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад өгсөн тухай мэдээллээ.
Fox News-ийн хөтлөгч Брет Байер нэвтрүүлгийн үеэр “Цагаан ордны албаны эх сурвалжуудын мэдээлснээр Мачадо Нобелийн шагналаа Ерөнхийлөгчид гардуулахыг шаардаж, улмаар Ерөнхийлөгч түүнийг хүлээн авсан” гэжээ.
Үүнээс өмнө Мария Корина Мачадо өөрийн шагналыг Дональд Трампад “гардуулсан” хэмээн мэдэгдсэн боловч Трамп уг шагналыг үнэхээр хүлээн авсан эсэхийг тодорхой хэлээгүй байсан юм.
Дональд Трамп өөрийгөө Нобелийн Энхтайвны шагнал авах ёстой гэж удаа дараа мэдэгдэж ирсэн. Харин Нобелийн хороо 2025 оны 10 дугаар сарын 10-нд тухайн жилийн Энхтайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадод олгосноо албан ёсоор зарласан билээ.
Түүнчлэн The Washington Post сонин нэгдүгээр сарын эхээр мэдээлэхдээ, Мачадо 2025 онд шагналаас татгалзахгүйгээр хүлээн авсан нь Трампад сэтгэл дундуур байдлыг төрүүлж, улмаар түүнийг улс төрийн хувьд дэмжихгүй байх шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болзошгүй гэж эх сурвалжуудаас эш татан бичсэн байна.
Н.Отгончимэг
































































Сэтгэгдэл
Зочин [66.181.183.238] 2026-01-18 21:15:28
Трамп энэ күүкэнээс дээр байсныг сая харлаа. Нобэл шагнал тараагчид новшийн залитангууд гэдэгээ харууллаа
Новшийн хүүхэн Венесуэлын ерөнхийдөгч болох уу? горьдомтгой [66.181.187.237] 2026-01-17 22:48:41
Трампад цусардчих юм аа, энэ хүүхэн. Ингэх байсан юм бол үхсэнээ хийж Нобелийн шагналыг Трампын өмнүүр орж авсан юмб?
Toli [185.164.37.201] 2026-01-17 17:11:12
Ene Venesueli in gudamjind amnihaa zorgoor hashgirch baidag emegteid nobel shagnal ögdög er n buruu baisan jum
Temuul [66.181.185.196] 2026-01-16 19:36:30
Gol ni avsan kronoo ugsun uu? Shagnal shiljuulsen burtgel ene ter baidag yum uu?
Зочин [59.153.115.124] 2026-01-16 18:30:30
Монголчууд аа, хохь чинь, та нар АНУ-аас ногоон карт авах чинь будаа болсон, даанч их казакуудыг ба эрлийзүүдийг хорлоод байсан юм.
Зочин [67.171.161.56] 2026-01-16 14:58:08
дураараа гичийнүүд вэ
Зочин [202.9.46.213] 2026-01-16 14:32:29
Өгч л байдаг, авч л байдаг....