Маргаашнаас Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -49, өдөртөө -39 хэм хүрнэ

Aдмин / Орон нутаг

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

  • Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах
  • Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах
  • Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
  • Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
  • Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автотээвэр хийхгүй байх
  • Гадаа удаан зогсохгүй, олон цагаар ажиллахгүй байх
  • Баталгаат зам гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.