Иран эрх баригчид эсэргүүцлийн жагсаалын үеэр 5000 орчим хүн амиа алдсан гэж мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Ираны эрх баригчдын мэдээлснээр, улс даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр дор хаяж 5000 хүний амь хохирчээ. Тус улсын засгийн газрын нэрээ нууцалсан сэх сурвалж энэ талаар нэгдүгээр сарын 18-нд Reuters агентлагт мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн 500 орчим нь аюулгүй байдлын хүчний ажилтнууд байсан аж.

Ираны Эрх баригчид “гэм зэмгүй иргэдийн амь насанд террорист болон зэвсэглэсэн бүлэглэлүүд буруутай” хэмээн мэдэгдэж, эсэргүүцлийг гадаадын хүчин зүйлстэй, тэр дундаа Израиль болон хилийн чанадад байрлах зэвсэгт бүлэглэлүүдтэй холбон тайлбарлажээ. Хамгийн их хохирол Ираны баруун хойд нутгийн курд бүсүүдэд бүртгэгдсэн байна.

Хүний эрхийн байгууллагууд өөр тоо баримт танилцуулжээ. АНУ-д төвтэй HRANA байгууллага 3308 хүний амь үрэгдсэнийг баталгаажуулсан бөгөөд дахин 4382 тохиолдлыг шалгаж, 24 мянга гаруй хүнийг баривчилсан гэж мэдээлсэн байна. Норвегид төвтэй Hengaw байгууллага ч мөн хамгийн ширүүн мөргөлдөөнүүд курд бүсүүдэд болсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: DW


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.