Төрийн захиргааны албан хаагчдын өнөөгийн төлөв байдлыг оношлох судалгаа хийнэ

Aдмин / Эдийн засаг

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн захиргааны албан хаагчдын чадамжийн хэрэгцээ, өнөөгийн төлөв байдлыг судлан оношлох судалгааг энэ сарын 23-нд орон даяар цахимаар зохион байгуулна.

Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилготой юм.

Төрийн захиргааны албан тушаалын түшмэлийн ангиллаар гурван ээлжээр авах судалгаа, оношилгоонд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 21.000 гаруй албан хаагчийг хамруулна.

Чадамжийн оношилгооны үнэлгээ судалгаа нь Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын нэгдүгээр хавсралт “Төрийн албан хаагчийн анкет” дахь чадамжийн хүрээний эхний үнэлгээ болох тул төрийн захиргааны албан хаагчид заавал хамрагдах ёстой юм. Судалгаа, оношилгоог Төрийн албаны зөвлөл ерөнхий удирдлага, Салбар зөвлөл нарийвчилсан удирдлага, зохион байгуулалтаар хангаж, тухайн байгууллагын удирдах албан хаагч байгууллагын түвшинд зохион байгуулна.

Төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, эрх зүйн зохицуулалтын шинэчлэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөл 2025 оны 390 дүгээр тогтоолоор “Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээ”-г шинэчлэн баталсан. Чадамжийн хүрээг нэвтрүүлснээр төрийн жинхэнэ албаны албан тушаалын тодорхойлолт, сонгон шалгаруулалт, сургалт, хөгжлийн хөтөлбөрийн агуулга, хэлбэрийг шинэчлэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.