Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарч, өчигдрөөс айл өрхийн цахилгааныг хязгаарлаж эхэлсэн. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлана гэдгийг мэдээлж байсан ч өнөөдөр цахилгааны хязгаарлалт үргэлжлэх аж.
Энэ талаар “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас мэдэгдэл хийлээ.
Тус мэдэгдэлд "Эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, эх үүсвэрүүдэд технологийн хүндрэл, техникийн гэмтэл гарсны улмаас Төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалтай ажиллаж байна. Монгол Улсын эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг цагийн хуваарийн дагуу 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлалтуудыг ээлжлэн хийж байгаа болно.
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнууд 24 цагийн хүндрүүлсэн горимд ажиллаж байгаа тул эрхэм хэрэглэгч та бүхэн нөхцөл байдлыг ойлгон, эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт хийж, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ унтрааж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-с дээрх зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа ба хэвийн ажиллагааг сэргээхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа болно. Энэхүү үүссэн нөхцөл байдалд эрхэм хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчьe" гэжээ.







































































Сэтгэгдэл
иргэн [59.153.86.144] 2026-01-23 08:40:21
Цагийн хуваарь тавих зайлшгүй шаардлагатай. Сайн түгээх хэрэгтэй. Лифтээр зорчиход асуудал үүсч байгаа тул хүүхэд хөгшид гацах магадлалтай. Цагийн хуваариаа ягштал барих хэрэгтэй.
зочин [66.181.179.70] 2026-01-22 12:05:37
Мэдээж байдлыг ойлгоон хүлээн авч байгаа. Гэхдээ хуваарийн дагуу хязгаарлаад, хуваарийн дагуу тогоо өгмөөр байна. Лифтэнд гацах хүртэл тохиолдол гарч байна, Энэ хуваариа гэнэт яасан нь мэдэгдэхгүй таслахаар биш, эсвэл 1-2 цагийн өмнө, эсвэл дараа нь тог таслаад баймааргүй байна. найдвартай байдлыг бүрэн хангахаар хийгээд гол нь хуваар таслах цагаа хатуу бариад явмаар байна.ядаж л энэ цагаар нь лифтэнд суухгүй баймаар байна
Зочин [59.153.86.144] 2026-01-23 08:40:57
санал нэг байна
Иргэн [103.212.119.51] 2026-01-21 17:08:11
Энэ хуваариа баримтлахгүй байж ийм юм гаргаж яах вэ дээ