Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ

Aдмин / Технологи

Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй технологи болох 6G сүлжээний туршилтын хоёрдугаар үе шатыг эхлүүлсэн тухай тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны албан ёсны төлөөлөгч Се Цунь лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Түүний хэлснээр, туршилтын эхний үе шатны явцад 6G сүлжээтэй холбоотой 300 гаруй гол технологийн нөөцийг бүрдүүлжээ.

Мөн Хятад улсад 5G сүлжээний 4.8 сая гаруй суурин станц бүхий дэлхийд хамгийн томд тооцогдох мэдээллийн дэд бүтцийг бий болгосон бөгөөд сүлжээг хэрэглэгчдийн тоо 1.2 тэрбумаас давсан байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.