Америкчууд Венесуэлд шинэ нууц зэвсэг хэрэглэжээ

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн цэргүүд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагааны явцад шинэ, нууц зэвсэг хэрэглэсэн гэж Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр энэ тухай “New York Post" сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Түүний хэлснээр, уг зэвсгийг “The Discombobulator” гэж нэрлэжээ. Чухамхүү энэ зэвсэг Мадурог баривчлах ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Д.Трамп онцолсон байна. “The Discombobulator” нь Хятад, Орост үйлдвэрлэсэн Венесуэлийн цэргийн техникийг ажиллагаагүй болгоход тусалсан хэмээн Цагаан ордны тэргүүн нэмж дурдсан байна.

CNN телевизийн эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам жил орчмын өмнө “Хаванагийн синдром” хэмээн нэрлэгддэг шинж тэмдгийг үүсгэдэг байж магадгүй төхөөрөмжийг худалдан авсан аж.

2016 оноос хойш дэлхийн янз бүрийн улс оронд ажиллаж буй АНУ-ын төрийн албан хаагчдад илэрч буй тайлбарлашгүй шинж тэмдгүүдийг “Хаванагийн синдром” гэж нэрлэдэг. Кубын Хавана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад байнга чимээ сонсогдох, чих өвдөх, толгой дотор чичирхийлэл, даралт мэдрэгдэх, мөн толгой эргэх зовууриуд илэрсний дараа ингэж нэрлэх болжээ. Үүний шалтгааныг бүрэн тодруулж чадаагүй боловч “Хаванагийн синдром” нь бичил долгионы нөлөөнөөс үүсдэг байж магадгүй үздэг.

Америкийн цэргүүд дайрах үеэр Венесуэлийн ерөнхийлөгчийн бие хамгаалагчдын хамраас гэнэт цус гоожиж эхэлсэн, мөн зарим нь цусаар бөөлжиж байсан тухай “New York Post” сонинд Мадурог баривчлах ажиллагаанд оролцсон хүмүүсийн ярьсныг эш татан бичжээ. Венесуэлийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, уг ажиллагааны үеэр 83 хүн амиа алдсан байна.

“Тухайн үед тэд ямар нэгэн зүйлийг ажиллуулсан. Би үүнийг яаж дүрслэн хэлэхээ мэдэхгүй байна. Маш хүчтэй дууны долгион шиг санагдсан. Гэнэт миний толгой хагарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн” гэж эх сурвалж ярьжээ.

Трамп хэвлэлд өгсөн тайлбартаа шинэ зэвсгийн талаар ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: DW
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.