Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Х.Булгантуяад шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бол яллагдагч, УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржид таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцжээ.

Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр /2026.01.28/ хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Булгантуяаг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр /2026.01.28/ хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Г.Балгар


Сэтгэгдэл

Жишиж үз. Адилавтар зүйл харагдахгүй байна уу? [202.126.91.8] 2026-02-02 16:44:03

Ерөнхий сайд Занданшатар Давост ЭРХ ХЭМЖЭЭГЭЭ ХЭТРҮҮЛЖ Монгол Улсыг олон улсын гэрээний нэг тал болгосон. Үүнтэй л Булгантуяа, Баасандорж нарын үйлдлийг ХАРЬЦУУЛЖ үзээч. Аль аль нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн, аль аль нь болохгүй зүйл хийчихсэн. Яах уу?

Зочин [213.177.179.63] 2026-02-02 02:56:51

lxbfYeaa [213.177.179.63] 2026-02-02 02:56:37

1

lxbfYeaa [213.177.179.63] 2026-02-02 02:56:35

1

Зочин [213.177.179.63] 2026-01-30 22:49:15

lxbfYeaa [213.177.179.63] 2026-01-30 22:49:13

1

Зочин [213.177.179.63] 2026-01-30 22:49:22

lxbfYeaa [213.177.179.63] 2026-01-30 22:49:21

1

lxbfYeaa [213.177.179.63] 2026-01-30 22:49:13

1

Ялгамжтай авч үздэг асуудлууд шүү. [202.126.88.81] 2026-01-30 10:31:05

Ардчилсан орнуудын жишгээр бол парламентын гишүүн, засгийн ажилтан, гэрчүүд нь парламентын ТАНХИМДАА юүг ч чөлөөтэй ярьж, ямар ч санал гаргаж солилцож БОЛДОГ. Түүнчлэн парламентын ордон дотроо, намын бүлэг дээрээ буюу хороод дээрээ МӨН аливаа сэдвээр асуудал ярьж, бэлтгэж БОЛНО. Харин парламентын танхимаас буюу парламентын ордноос гараад элдэв юм задгай ярьж, мэдээлж БОЛДОГГҮЙ. Тэгэхлээр Булгантуяа, Баасандорж нар юугаа УИХ-ын танхимд ярьсан, юүг танхим буюу Төрийн ордноос гадна ярьсан гэдгийг ЯЛГАМЖТАЙ авч үзэх хэрэгтэй. Хүн хэлмэгдэчих вий.

Зочин [209.38.224.9] 2026-01-29 16:55:15

Булгантуяад шуух яагаад арга хэмжээ авдаггуй юм.уих гишуудийг нутаг ороноор нь доромжилоод байсан. Ийм ес суртанхуунгуй хунийг уих байлгаадбайх юм зохих арга хэмжээгээ аваач.

Зочин [77.119.206.50] 2026-01-29 16:20:10

Zuv, bulgantuya nootoi l baij garaa chichirch dairaad baisani ard ich munguni asuudal bgaadaa shalgaval zunduu yum garah baih


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.