“CОР17-Эрдэмтдийн оролцоо” хэлэлцүүлэг болно
2026 оны хоёрдугаар сарын 4-нийөдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад энэ сарын 3-6-нд албан ёсны айлчлал хийж байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: “CОР17-Эрдэмтдийн оролцоо” хэлэлцүүлэг Үндэсний төв номын сангийн хурлын зааланд болно.
10:00 цагт: Хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөрт зориулсан сэтгүүлчдийн сургалт ХСҮТ-д болно.
15:40 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд болно.
-МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарыг 17-ныг хүртэл гарна.
-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаагийн үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.
-“Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
Увс: “Цанахүү-2026” тэмцээн болно.
Завхан: 24 суманд соёлын өвийг таниулах аян энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
































































Сэтгэгдэл