IQ-ийн дундаж үзүүлэлтээр монголчууд наймдугаарт эрэмбэлэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

“International IQ” цахим хуудаснаас гаргасан жагсаалтад оюуны чадварын түвшнээр дэлхийн улс орнуудын жагсаалтад монголчууд наймдугаарт эрэмбэлэгджээ.

Харин Оросын 29 мянга гаруй иргэдийн дунд явуулсан сорилоор оросууд 103.78 оноо авснаар зургаадугаарт жагсжээ.

2025 онд явуулсан оюуны чадварын сорилоор монголчууд дунджаар 102.61 оноо авчээ. Ингэснээр Монгол Улс 137 орны жагсаалтад наймдугаар байр эзэлсэн байна.

Оюуны чадварын түвшнээр эхний 10-т Монголын хамтаар Өмнөд Солонгос (106.97), Хятад (106.48), Япон (106.3), Иран (104.8), Австрали (104.45), ОХУ (103,78), Сингапур (103.56), Шинэ Зеланд (102.35), Вьетнам (102.26) багтжээ.

Энэхүү жагсаалтыг гаргахдаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд сорил өгсөн хүмүүсийн дундаж оноонд үндэслэн гаргасан байна. Мөн 100-аас цөөн оролцогчтой улсуудыг жагсаалтаас хасжээ.

Эх сурвалж: TASS
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Хоосон үзүүлэлтээр хөөцөлдөх шаал утгагүй. [202.126.90.144] 2026-02-04 09:52:55

Монголчуудын АКью 8-д байна уу, 7-д байна уу ЯМАР САЙН ТАЛ байгаа юм бэ??? Мөн л ядуу, хөгжил муутай, хоорондоо арсалдсан ХЭВЭЭР Л байж байна. Үүний оронд 20-30-р байранд орж Швейцар, АНУ, Герман шиг баян, хөгжилтэй байя л даа.

зочин-1 [202.131.238.117] 2026-02-04 08:56:04

7-д юм биш үү, мэдээ нь жагсаалтаасаа зөрөөд байх юм, кк,кк


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.