Норвегийн Парламент хаант засаглалыг хэвээр үлдээхийг дэмжиж 141 гишүүн санал өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

Норвегийн хаан ширээ залгамжлагч гүнж Метте-Маритыг тойрсон дуулиан дэгдээд буй энэ үед тус улсын парламент хаант засаглалыг хэвээр үлдээхийг дэмжжээ. Мягмар гарагт явуулсан санал хураалтаар одоогийн засаглалын хэлбэрийг хадгалахын төлөө 141 гишүүн санал өгсөн бол бүгд найрамдах улс байгуулахыг 26 гишүүн дэмжсэн байна. Америкийн Хууль зүйн яамнаас нийтэлсэн Эпштейний хэрэгт холбогдох шинэ баримт бичгүүдэд гүнж Метте-Маритын нэр 1000 гаруй удаа дурдагдсан байсан гэж өмнө нь Норвегийн VG сонинд мэдээлжээ. Мөн NRK телевизээр Эпштейн гүнж Метте-Маритыг хоёр удаа хувийн аралдаа урьсан гэж эх сурвалжийг эш татан мэдээлсэн ч гүнж очсон эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.