СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО РИНЧИНИЙ ЧОЙНОМЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ “ӨД” САНТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Aдмин / Улстөр

Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо нэрт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг угтан, түүний уран бүтээл, өв, үзэл санааг залуу үедээ таниулах зорилгоор Ринчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” сантай хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Ринчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд нар гарын үсэг зурав.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд Ринчиний Чойномын уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, залуучуудад чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх, шүлгийн уралдаан, уншлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдийг дахин хэвлүүлэх, аудио болон цахим контент бэлтгэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.