Трамп: Хэрэв Иран хэлэлцээр хийхгүй бол АНУ хатуу арга хэмжээ авна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Axios сайтад ярилцлага өгөхдөө "Вашингтоны засаг захиргаа Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ, Иран хоёр тохиролцоонд хүрч чадахгүй бол Тегераны эсрэг хатуу арга хэмжээ авна" гэж мэдэгджээ.
Тэрбээр “Бид хэлэлцээр байгуулна, эсвэл өмнөх шигээ хатуу арга хэмжээ авах шаардлагатай болно” хэмээн хэлээд, 2025 оны зургадугаар сард Ираны цөмийн объектуудад хийсэн цохилтыг дурдсан байна.
Трамп: Иран хэлэлцээр хийхийг хүсэж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр, Тегеран Вашингтонтой тохиролцоонд хүрэх сонирхолтой байгаа аж. Тэрбээр Fox Business телевизэд өгсөн ярилцлагадаа “Тэд хэлэлцээр хийхийг хүсэж байгаа гэж би бодож байна” гэж хэлжээ. Америкийн төрийн тэргүүн “Би ч мөн адил хэлэлцээрийг илүүд үзнэ” хэмээн нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
































































Сэтгэгдэл