Худалдааны төвүүдийн цагийг сунгаж, зогсоол нэмнэ

Aдмин / Нүүр

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг богино, дунд хугацаанд бууруулах ажлын хэсэг сар шинийн баярыг угтан зах худалдааны төвийг чиглэсэн авто замын ачааллыг бууруулах талаар үе шаттай зохицуулалт хийж байна. НИТХ-ын мэдээлснээр, зах, худалдааны төвийг уртасгасан цагаар ажиллах санал гаргаж, аж ахуй нэгжүүд дэмжсэн. Имарт худалдааны төв шөнийн 00:00 цаг хүртэл, бусад худалдааны төв хоёр хүртэлх цагаар үйл ажиллагаагаа сунгасан.

Мөн ачаалалтай 60 байршилд хөдөлгөөн зохицуулалт хийх хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн ажлын хэсгийн хурлаар худалдааны төвүүдийн ойр орчмын зогсоолыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Имарт худалдааны төв дөрвөн байршилд зогсоол, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд Урт цагааны зогсоолыг нээх талаар ажлын хэсэг ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.