2025 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-д шагнал гардуулна
2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад айлчилж байна.
10:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ЭМЯ-нд хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: 2025 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсан туульч Н.Дамдиндоржид шагнал гардуулах үйл ажиллагаа ССАЖЗЯ-нд болно.
12:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
15:00 цагт: “Британи дахь Монголын түүх, соёлын өв” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.
19:00 цагт: Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.
19:00 цагт: "Хувь заяаны хүлээс" уянгын драмын жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрт үзэгчдийн хүртээл болно.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна.
-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Италийн Милан хотод "Милано-Картино-2026" Өвлийн олимп болж байна.
-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.

































































Сэтгэгдэл