З.Энхболд: МАН өнгөрсөн 12 жилд мөнгө идэхээс өөр зүйл хийсэнгүй

Aдмин / Улстөр

Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлийн дагуу “Ардчиллын Гэрэгэ” үйл ажиллагаа боллоо.

Энэ үеэр, УИХ-ын дарга асан З.Энхболд сэтгүүлчдэд өгсөн тодруулгадаа “Би энэ онд тэтгэвэртээ гарч байгаа. Ямар нэгэн сонгуульд оролцохгүй. Гэхдээ 2027 онд Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм билээ. МАН-ыг 12 жил хүлээгээд улс орон дампуурч гүйцлээ. Ардчилсан намыг санасан байх. Ардын нам өнөөдөр мөнгө идэхээс өөрийг хийсэнгүй. Утаа, түгжрэл хэвээрээ. Ганц өөрчлөгдсөн юм нь өргөн хэрэглээний барааны үнэ л өслөө. Цаг нь болчихсон. Яагаад гэвэл МАН мөнгө идэхээс өөр юм хийхгүй байна. 10 жилийн өмнө намайг УИХ-ын даргаа өгөхөд байсан утаа, түгжрэл, ажилгүйдэл хэвээрээ. Ганцхан юм өөрчлөгдсөн нь бүх барааны үнэ 5 дахин өссөн. Аймшигтай байна шүү дээ. Үүнд ард түмэн дүгнэлтээ хийх байх. МАН чаддагаараа мөнгөө л тараах байх. Тэр мөнгөнд нь хууртахааргүй болсон. Судалгааны дүн харвал тийм л харагдаж байна.” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.